Шинэ мэдээлэл
Шинэ
2024-04-22
Эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтыг зохион байгуулла.
2024-04-22
ЭШСГХ эрхэлсэн дэд захирал Д.Энхмаа “Эх, нярайн эндэгдлийг бууруулахад дэлхий дахины баримталж буй бодлого”, “Монгол Улсын эх, хүүхдийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эх яагаад эндэв?”, “Хүүхэд яагаад эндэв?” судалгааны үр дүнгээс илтгэлүүд, ЭТҮЧАБА-ны дарга, АУ-ны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч А.Оюунчимэг ЭМС-ын 2024 оны А/225 “Томуу, томуу төст өвчний оношилгоо, эмчилгээний заавар”, “Эрэмбэлэн ангилалт, яаралтай тусламж”-ийн шинэчлэл, “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” сэдэвт сургалтыг 2024.04.20-ны өдөр ЭМГ-ын сургалтын танхимд зохион байгуулж Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн 51 эмч, мэргэжилтэнг хамрууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024-04-19
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.
2024-04-19
“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 4 дүгээр сарын 19 -ний өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэдийн танхимд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, 21 мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн захирал, эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн захирал, Зооноз өвчин судлалын төвийн дарга, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбооны тэргүүн, эмийн холбооны тэргүүн нийт 62 хүн оролцлоо.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Алтайн магтаал” хайлах арга хэмжээгээр эхлүүлж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал нээж, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал мэндчилгээ дэвшүүллээ.
Зөвлөгөөнд:
Г.Лхагважаргал (Эрүүл мэндийн газрын дарга) “Эрүүл мэндийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа 2024 онд дэвшүүлсэн зорилт”,
Д.Сугар (Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга) “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гарсан хууль, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэл”,
Т.Ганболд (Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга) “Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн мэдээлэл, цаашид анхаарах асуудлууд”,
Г.Нэмэхбаяр (Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга) “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”,
Ч.Бурмаа (Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудын 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт”,
О.Мөнхбаатар (Хяналт, шалгалтын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудад 2023 онд хийгдсэн шалгалтын дүн”,
Г.Золзаяа (Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч) “Хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлууд”,
Б.Золжаргал (Хүний эрхийн Үндэсний Комиссын референт) "Хүний эрхийн ойлголт", "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх" мэдээлэл,
Б.Батнайрамдал (Худалдан авах ажиллагааны газрын дарга) “Худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулга”
Л.Отгончимэг (Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал) “Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хамтын ажиллагааны тухай”
Б.Энхцэцэг (Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цаашид анхаарах асуудал, шинэчлэн батлах тогтоолын танилцуулга” сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо.
Мөн Эрүүл мэндийн байгууллагуудаас 2023 оны ажлын гүйцэтгэлээр “Сайн” үнэлэгдэж “Тэргүүн” байр эзэлсэн Төгрөг сумын эрүүл мэндийн төвийг 500000 (Таван зуун мянга ) төгрөг, “Дэд” байр эзэлсэн Бугат сумын Эрүүл мэндийн төвийг 400000 (Дөрвөн зуун мянга ) төгрөг, “Гутгаар” байр эзэлсэн “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийг 300000 (Гурван зуун мянга ) төгрөгөөр тус тус шагнаж, хүндэт өргөмжлөл хадгалууллаа.
Зөвлөгөөний үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Хамтран ажилласан аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Ентүм рестораны хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024-04-15
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮН АМЫН ТӨРӨЛТ, ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН МЭДЭЭ
2024-04-15
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮН АМЫН ТӨРӨЛТ, ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН МЭДЭЭ
Дэлгэрэнгүй