Шинэ мэдээлэл
Шинэ
2024-03-29
Дундаж наслалтыг нэмэгдүүлэх "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийг Алтайчууд түүчээлэн хэрэгжүүлж байна.
2024-03-29
Дундаж наслалтыг нэмэгдүүлэх "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийг Алтайчууд түүчээлэн хэрэгжүүлж байна.
#ГовьАлтай80+
#Эрүүл_Мэндийн_Хөтөлбөр
#хоцрохуу
#хөгжихүү
Дэлгэрэнгүй
Шинэ
Дэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа.
Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Зооноз өвчин судлалын төвд зөвлөн туслах багаар ажиллан үйл ажиллагааны үр дүнг бодит байдал дээр үзэж, баримт бичигтэй танилцан, холбогдох албан хаагчтай харилцан ярилцан мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, “Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Ерөнхий ёс зүй ба уламжлал”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Сувилахуйн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Жендэрийн тухай ойлголт” буюу 6 төрлийн сэдвээр сургалт, “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар“ сэдвээр мэдээлэл хийж, дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024-03-25
"Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хүрээнд Шарга сумд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулагдаж байна.
2024-03-25
"Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хүрээнд Шарга сумд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулагдаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч О. Нямхүү, дотрын эмч Б. Туул нар хөдөөгийн иргэдэд мэргэшсэн эмчийн тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвийн лаборант, эх баригч нар зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Мөн Ц. Ариунтунгалаг эрхлэгчтэй " Ариун тун" эмийн сан хямдралтай эмээр үйлчилж байна.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан http://hr.hdc.gov.mn/ цахим хаягаар 2024 оны 3 дугаар сарын 18-29-ний хооронд явагдаж байна.
Та бүхэн дээрх хугацаанд амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас http://hdc.gov.mn/post/1277/ аваарай.
Дэлгэрэнгүй