мэдээ

мэдээ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2020 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

By: | Tags: | Comments: 0 | September 14th, 2020

2020.09.07 Алтай хот
Эх, хүүхдийн эрүүл мэнд. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар
968 эх амаржиж, 976 хүүхэд мэндэллээ. Нялхсын эндэгдэл 9.2 болж, өмнөх оноос
10.2 промилиор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж,
өмнөх оноос 13.5 промилиор буурсан байна.
Аймгийн хэмжээнд 2020 оны эхний 8 сарын байдлаар 968 эх нярайлж
өнгөрсөн оны мөн үеэс 48 тохиолдлоор өссөн бөгөөд нийт төрөлтийн 92.0 хувь нь
лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн байна. Нэгдсэн
эмнэлэгт 538 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 35 тохиолдлоор
нэмэгдсэн ба нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 60.4 хувийг эзэлж байна.
2020 оны эхний 8 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 848 жирэмсэн
эмэгтэйчүүд хамрагдсан ба 88.6 хувь нь эхний 3 сартайд, 10.8 хувь нь 4-6
сартайд, 0.6 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна.
Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байна.
2020 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 976 хүүхэд амьд төрсөн нь
өнгөрсөн оны мөн үеэс 46 хүүхдээр буюу 4.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн
502 буюу 51.4 хувь нь хүү, 474 буюу 48.6 хувь нь охин байна. Амьд төрсөн
хүүхдийн 6.1 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн.
Нас баралтын үзүүлэлтүүд. Нас баралтын 198 тохиолдол бүртгэгдсэн нь
өнгөрсөн оны мөн үеэс 8 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. Нас барсан
хүний 59.1 хувь нь эрэгтэй, 40.9 хувь нь эмэгтэй байна. Нийт нас баралтын 20.2
хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд 20.0 хувь нь хоног болоогүй байна.
Нийт нас баралтын 63 буюу 31.8 хувийг хорт хавдрын, 34 буюу 17.2 хувь нь осол
гэмтлийн шалтгаантай байна.
Амбулатори, стационарын тусламж үйлчилгээ. 2020 оны эхний 8 сарын
байдлаар нийт 165 872 үзлэг хийгдсэний 23.6 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг,
52.5 хувь нь өвчний учир амбулаторит, 9.4 хувь нь идэвхтэй хяналт, 11.8 хувь нь
гэрийн идэвхтэй үзлэг, 2.6 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байна.
2
Хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээ. Аймгийн хэмжээнд 2020 оны
эхний 8 сарын байдлаар эмнэлэгт 9 138 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 65 551 ор
хоног ашигласан ба дундаж ор хоног 7.2 байна.
Түргэн тусламжийн дуудлага.
2020 оны эхний 8 сарын байдлаар 8 727 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч
үйлчилснээс 1 784 буюу 20.4 хувь алсын дуудлага, 255 буюу 2.9 хувийг осол
гэмтлийн дуудлага эзэлж байна.
Халдварт өвчин. 2020 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 13
төрлийн 197 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 66 тохиолдол буюу 33.5
хувиар буурчээ. Нийт халдварт өвчин 10.000 хүн амд 34.1 байна.
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ , ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply