card

Байгууллагын танилцуулга

Аймгийн эрүүлийг хамгаалахын суурь нь 1931 онд Хантайшир уулын аймгийн нутагт Засагт хааны хүрээний дэргэд байгуулагдсан. Энэ үед орос эмч, сувилагч нар ажилласнаас “Доктор эмнэлэг” гэж нэрлэгдэж байжээ. 1935 оноос үндэсний сэхээтнүүд ажиллаж эхэлсэн.1940-1960 онд аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны эмнэлгийн хэлтэс, 1960-1994 онд Аймгийн Эрүүлийг хамгаалах газар, 1994-1999 онд Аймгийн Засаг даргын тамгын газар, 1994-1999 онд Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, 1999 оны 12 сарын 16 –ний өдрөөс Аймгийн Эрүүл мэндийн газар болсон.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ҮНЭТ ЗҮЙЛС

  • Эрүүл мэндийн салбарын алдартнууд, нутгийн эрдэмтдийн цөм бүрдсэн байх
  • Эмнэлгийн мэргэжилтний хангамж, нөөц хүрэлцээтэй байх
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ тэргүүлэх чиглэл байх
  • Хүн төвтэй байх

 

 

 

АЖИЛЛАХ ЗАРЧИМ

  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг орон нутагт хамгийн оновчтой, үр дүнтэй хэрэгжүүлэх
  • Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгох
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай хүргэх
  • Иргэдийн санал хүсэлт, эрэлт хэрэгцээг нийцүүлэх
  • Амжиргааны баталгааажих түвшингээс доогуур орлоготой болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны эрүүл мэндийг анхаарах
  • Судалгааны үндсэн дээр нотолгоонд тулгуурласан үр дүнтэй тусламж үйлчилгээ үзүүлэх
  • Мэргэжлийн ур чадвар, чадавхийг бэхжүүлж, хүний нөөцийг хөгжүүлэх
  • Хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх
  • Эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг хангаж ажиллах
  • Салбар дундын үйл ажиллагааны уялдааа холбоог сайжруулах
  • Тусламж, үйлчилгээ боломжийн өртөгтэй байх

 

ҮЕ ҮЕИЙН УДИРДЛАГУУД

  • Жамц / 1940-1941/
  • Г.Лодон /1941-1942/
  • Х.Дүгэр /1942-1943/
  • Рэнцэндорж /1943-1947/
  • Шагдар /1948-1949/
  • Рагчаа /1949-1950/,
  • Дамба /1950/,
  • С.Нэргүй /1950-1951/,
  • Ш.Дулмаа /1951-1953/,
  • Жамсран /1953-1954/,
  • Бадарч /1954-1955/,
  • Дашдорж /1955-1957/,
  • Д.Цэрэнбал /1957-1958/,
  • З.Түмэнгүр /1958-1960/,
  • Л.Шагдар /1960-1961/,
  • Л.Лхагважав /1961-1963/,
  • Ч.Погной /1963-1964/,
  • Н.Нямдаш /1964-1966/,
  • Г.Сосорбарам /1966-1975/,
  • Р.Бямбаа /1975-1990/,
  • Х.Оросоо /1990-1994/,  
  • Ц.Сэрээжав, С.Баяржаргал /Аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн түшмэл, 1994-1999/,
  • Ч.Нямдарь /1999-2005/,
  • С.Баяржаргал /2005-2009/,
  • Д.Дорждагва /2009-2014/,
  • Т.Ганболд /2014-2016/
  • Ц. Туяа 2016 оноос  хойш одоог хүртэл ажиллаж байна.

Хууль тогтоомж

Зөвлөгөө

Биднийг дагаарай

Хүсэлт илгээх