card

Мэндчилгээ

Говь-Алтай аймгийн хүн ардын  эрүүл  мэндийг сахин хамгаалах  ариун үйлст  оюун бодол, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан хоёргүй сэтгэлээр зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд, тэдний ар гэрийнхэн, эрүүл мэндийн салбарт байнгын дэмжлэг туслалцаа үзүүлдэг нутгийн захиргааны болон  төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, олон улсын хандивлагч байгууллагын  удирдлагууд,  биднийг сэтгэл зүрхээрээ дэмжигч ард иргэддээ  чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье. 

Аймгийн   хэмжээнд Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, Зооноз өвчин судлалын төв, сумын эрүүл мэндийн төв 14, сум дундын эмнэлэг 3, тосгоны эрүүл мэндийн төв 2,  өрхийн эмнэлэг 3, ор бүхий эмнэлэг 3, үүдэн эмнэлэг 12,  хувийн эмийн сан 34, эм ханган нийлүүлэх төв 4, ариутгал, халваргүйтгэлийн байгууллага-2, сувилал-4,  нийт 85 байгууллагад 1139 эрүүл мэндийн ажилтан ажиллаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд  суурилсан   нотолгоонд тулгуурласан  оношлогоо эмчилгээний шинэ технологийг  эмнэлгийн практикт нэвтрүүлж, хүн амд эмнэлгийн  тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэн, эмч мэргэжилтний мэдлэг ур чадвар, хариуцлага, ёс зүйг  өндөржүүлэх нь эрүүл мэндийн салбарын цаашдын зорилт болж байна.

Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан  ажиллаж, хүрсэн  амжилтаа сааруулахгүй үргэлжлүүлж, тавьсан зорилгодоо хүрч  чадах эрч хүч, оюун билэг, авьяас чадвар эрүүл мэндийн ажилтнуудад  байгаа гэдэгт ЭМГ-ын удирдлагын хувьд  бүрэн итгэж байгаагаа илэрхийлье.

 Та бүхний   ажил,  хөдөлмөрт тань өндөр амжилт, эрүүл энхийг  хүсье.

 

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН 

ДАРГА                                 Ц.ТУЯА

Хууль тогтоомж

Зөвлөгөө

Биднийг дагаарай

Хүсэлт илгээх