ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР ЦЭЭЛ, АЛТАЙ СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ.
Говь- Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс 5 дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил Говь- Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" урианд дор зохион байгуулагдаж байна.
Цээл сумд давхардсан тоогоор 405, Алтай сумд давхардсан тоогоор 658 хүн эрэгтэйчүүдийн, дотрын, мэдрэлийн, ЭХО-гийн эмчийн үзлэгт хамрагдлаа. Энэ удаагийн үзлэг эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт түлхүү хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал сэдвээр сургалт, мэдээлэл хүргэж байна.