ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ЭХНИЙ 10 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

https://cdn.greensoft.mn/uploads/users/2745/files/GAA-EMG-2021_10-sar-ergen-medee%20(1).pdf

 

              2021.11.08                                                                                        Алтай хот

Эх, хүүхдийн эрүүл мэнд. Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 10 сарын байдлаар 1090 эх амаржиж, 1095 хүүхэд мэндэллээ. Нялхсын эндэгдэл 20.1 болж, өмнөх оноос 11.6 промилиор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 24 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 12.6 промилиор тус тус нэмэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 10 сарын байдлаар  1090 эх нярайлж өнгөрсөн оны мөн үеэс 83 тохиолдлоор буурсан бөгөөд нийт төрөлтийн 91.4 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн байна. Нэгдсэн эмнэлэгт 625 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 23 тохиолдлоор буурсан ба нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 62.8 хувийг эзэлж байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 821 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 93.1 хувь нь эхний 3 сартайд, 6.3 хувь нь  4-6 сартайд, 0.6 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус  хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байна.

2021 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 1095 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 хүүхдээр буюу 7.4 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 577 буюу 52.7 хувь нь хүү, 518 буюу 47.3 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 5.0 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн.  

Нас баралтын үзүүлэлтүүд. Нас баралтын 266 тохиолдол бүртгэгдсэн нь  өнгөрсөн оны мөн үеэс 32 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна.  Нас барсан хүний 59.8 хувь нь  эрэгтэй, 40.2 хувь нь эмэгтэй байна. Нийт нас баралтын 32.3 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд 19.8 хувь нь  хоног болоогүй байна.

Нийт нас баралтын 69 буюу 25.9 хувийг хорт хавдрын, 43 буюу 16.2 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна.

Амбулатори, стационарын тусламж үйлчилгээ. 2021 оны эхний 10 сарын  байдлаар нийт 227 043 үзлэг хийгдсэний 40.8 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 43.2 хувь нь өвчний учир амбулаторит, 6.1 хувь нь идэвхтэй хяналт, 7.9 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.1 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байна.

Хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээ. Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 10 сарын байдлаар эмнэлэгт 15 355 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 128 661 ор хоног ашигласан ба дундаж ор хоног 8.4 байна.

Түргэн тусламжийн дуудлага.

2021 оны эхний 10 сарын байдлаар 9 477 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1 947 буюу 20.5 хувь алсын дуудлага, 214 буюу 2.3 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна.   

Халдварт өвчин. 2021 оны эхний 10 сарын байдлаар аймгийн хэмжээнд 12 төрлийн 11 575 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 330 тохиолдол буюу 10000 хүн амд  1956.5-ooр өсчээ. Энэ нь Ковид-19 халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 11 455 буюу 99.0 хувийг коронавирүсийн халдвар эзэлж байна. Нийт халдварт өвчин 10.000 хүн амд 1998.8 байна.

Халдварт өвчний нас баралт 12 тохиолдол бүртгэгдсэн нь 100 хувь коронавирусийн халдварын шалтгаантай байна.