Түр хүлээнэ үү
Дэмжлэгт хяналт, эмч нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгууллаа.
ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ-ны хүүхэд судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн Д.Агиймаа, ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Энхтуяа, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны их эмч Т.Гантуяа, ажилтан П.Орхонтуул нар 2021 оны 11 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэх дэмжлэгт хяналт үнэлгээг хийж, эмч нарын ур чадварыг дээшлүүлэх танхимын болон цахим, ажлын байрны сургалт зохион байгуулж, зөвлөн туслах зарчмаар ажиллаа.
- 2021-11-19
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн ажилтны сургалт
- 412 уншсан
- 1 минут уншина