Түр хүлээнэ үү
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ
ЗӨВЛӨЛД АЖИЛЛАХ ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ НЭЭЛТТЭЙ
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.23-т заасны дагуу Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах Олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөлөлд “Говь-Алтай аймгийн Ахмадын Холбоо”, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөлд “Анагаах ухааны мэргэжилтнүүдийн академи” ТББ, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөлд “Монголын эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо” тус тус материал, онооны үзүүлэлтээр шалгарсан. Шалгарсан төрийн бус байгууллагуудын нэр дэвшүүлсэн нэр дэвшигчийг сонгох хурлыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09 цаг 30 минутад аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд зохион байгуулахаар товлоод байна.
Хурлын тов.
1.Даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллагын төлөөллийн хурал 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09:30 цагт
2. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийн хурал 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 09:50 цагт
3. Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөлд хурал 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10:10 цагт тус тус зохион байгуулагдана.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХОРОО
- 2022-06-07
- Шинэ мэдээ, Зарлал, тендер
- 208 уншсан
- 1 минут уншина