Нярайн шарлалт 

Нярайн шарлалт 

Хүүхдийн цусан дахь билирубины хэмжээ ихэссэнээс арьс салст шарлах шинжээр илэрдэг эмгэг юм. Нийт нярайн 50-60 хувьд илэрдэг. Ялангуяа дутуу нярайд түгээмэл тохиолддог. 

Нярайн шарлалтын үед хүүхдээ хөхүүлэх ёстой юу? 

Тийм. Шарлалттай нярайн ихэнх нь эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллож болно. Нярайн шарлалтын үед илүү олон удаа хөхүүлэх нь эхийн сүүний гарцыг нэмэгдүүлж, нярайн илчлэг болон шингэний хэрэглээг ихэсгэснээр цусан дахь билирубиний хэмжээг бууруулдаг. 

Хангалттай хөхүүлээгүйгээс үүссэн шарлалт гэж юу вэ? 

Шинэ төрсөн нярай хангалттай эхийн сүүгээр хооллож чадаагүйн улмаас билирубины хэмжээ нэмэгдэж, нярайн гэдэсний ханаар билирубин эргэн шимэгдэлт ихэсдэг. Мөн нярай хүүхдийг сайн хөхүүлээгүйн улмаас их хэмжээний билирубин агуулагдах зунгаг ялгаруулалт удааширч билирубин эргэн цусанд ордог. Ихэнхидээ хүүхдээ үргэлжлүүлэн хөхүүлснээр нярайн шарлалтын эрсдэлийг бууруулна. 

Хэзээ эмчид хандах вэ? 

Нярайн арьс шар, ялангуяа гарын алга, хөлийн ул шар туяатай байх, цомромхой, хөхөндөө муудах, нойр хямрах, эсвэл хүүхэд унтаарах, хөдөлгөөн сулрах зэрэг шинж тэмдэг илрэх эсвэл шарлалт 10-аас илүү хоногоор үргэлжилбэл заавал эмчид хандахыг зөвлөж байна. 

Ихэнхи эрүүл нярайд физиологийн шарлалт илрэх бөгөөд энэ нь аюул багатай байна.