Түр хүлээнэ үү
ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР ЭРДЭНЭ, БАЯНТООРОЙ, ЦОГТ СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ.
Говь- Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс 5дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил Говь- Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдаж байна.
Дээрх сумдад давхардсан тоогоор 600 гаруй хүн эрэгтэйчүүдийн, дотрын, мэдрэлийн, ЭХО-гийн эмчийн үзлэгт хамрагдлаа. Энэ удаагийн үзлэг эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт түлхүү хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал сэдвээр сургалт, мэдээлэл хүргэж байна.
- 2023-01-25
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, Зарлал, тендер
- 36 уншсан
- 1 минут уншина