Түр хүлээнэ үү
ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР , БАЯН-УУЛ, ЖАРГАЛАН, ТАЙШИР СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ.
ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР , БАЯН-УУЛ, ЖАРГАЛАН, ТАЙШИР СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ.
Говь- Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс 5 дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил Говь- Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдаж байна.
Баян-Уул сумд давхардсан тоогоор 463, Жаргалан сумд давхардсан тоогоор 386, Тайшир сумд 291 эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдлаа. Энэ удаа зөвхөн эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал сэдвээр сургалт, мэдээлэл хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 15 сумд зохион байгуулсан үзлэгт 4 мэргэжлийн эмчид давхардсан тоогоор 5558 эрчүүд хамрагдаад байна.
- 2023-02-10
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, Зарлал, тендер, Олон нийтийн сургалт
- 172 уншсан
- 1 минут уншина