Түр хүлээнэ үү
"Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдлаа.
Улаанбаатар хот дахь Говь- Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс 5 дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдлаа.
Манай аймгийн эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байгаа бөгөөд нийт нас баралтын 60.5 хувийг эрчүүд эзэлж байна. /2021 оны эрүүл мэндийн үзүүлэлт/
Энэ жил зөвхөн хөдөөгийн эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд тэднийг ЭХО оношилгоонд хамруулан эрэгтэйчүүд, дотор, мэдрэлийн мэргэшсэн эмчийн тусламж үзүүлж байгаа энэхүү үзлэг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.
Үзлэг хөдөөгийн 19 сумд зохион байгуулагдаж 4 төрлийн мэргэшсэн эмчийн үзлэгт давхардсан тоогоор 6785 эрэгтэйчүүд, БЗДХ, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 1777 эрэгтэйчүүд тус тус хамрагдлаа. Үзлэгийн үеэр “Эрчүүдийн эрүүл мэнд”, “Аз жаргалтай амьдрал” сэдвээр 7285 эрэгтэйчүүд болон өсвөр үеийн хөвгүүдэд сургалт, мэдээлэл хийлээ.
Эрэгтэйчүүдийн /андрологи/ үзлэгийг Грандмед болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмч хийж шинээр 168 өвчлөл илрүүлж, 62 хүнийг лавлагаа шатлалын тусламж үзүүлэхээр илгээн 106 хүнд эмийн эмчилгээ зөвлөлөө. Эрэгтэйчүүдийн дунд цусны эргэлтийн болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг давамгайлан илэрч байна.
- 2023-02-14
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, Зарлал, тендер
- 199 уншсан
- 1 минут уншина