Түр хүлээнэ үү
ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Энэ жил Дэлхийн усны өдрийг “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриан дор Эрүүл мэндийн газар, Ундарга Алтай ОНӨААТҮГ, Насан туршийн боловсролын төв хамтран “ тэмдэглэж байна.
Тус өдрийн хүрээнд МСҮТөв, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн оюутан Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчд нийт 200 хүнд “Усны эрүүл ахуй”, “Усны зүй зохистой хэрэглээ”, “Усны нөөц, ашиглалт”-ын талаар сургалт зохион байгууллаа.
Мөн сурагчдад “Ус бидэнд хэрхэн хүрдэг вэ?” автобустай аялал зохион байгууллаа.
Энэ жилийн Дэлхийн усны өдрийн нэг онцлог бол НҮБ-аас “Дэлхий нийтээрээ 2023 он гэхэд бүх нийтийг шаардлага хангасан ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилго тавьсан бөгөөд уг зорилгод хүрэхийн тулд хүн бүр өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах, усны үнэ цэнэ, үнэлэмжийг олон нийтэд таниулах, усны нөөц түүнийг зөв зохистой ашиглах, усны менежментийн өөрчлөлт, шинэчлэлтийг хурдасгаж, сайжруулах чиглэлээр улс орнуудыг хамтран ажиллах”-ыг уриалсан байна.
Та өөрөөсөө эхэл! Чадах зүйлээ хий!
- 2023-03-23
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, Олон нийтийн сургалт
- 181 уншсан
- 1 минут уншина