Түр хүлээнэ үү
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААС)
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААС)
Төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчингүй болж байна.
Онцлох өөрчлөлтүүд: Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд зургаан сарын дотор дахин хүсэлт хүлээн авахгүй байхаар хуульчилсан. Иймд бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа сайтар бэлтгэх шаардлагатай болсон байна.
Эрх бүхий байгууллагуудад зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Харин тусгай эсвэл энгийн зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргана.
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хүчин төгөлдөр үйлчилж байх үед 914 тусгай зөвшөөрөл олгодог байсан бол Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр энэ тоо 363 болж багассан. Ингэснээр бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулна гэж үзэж байна.
Мөн энэ хуулиар витамин, хүнсний нэмэлтийг зөвшөөрөл шаардахгүйгээр хилээр нэвтрүүлэх болсон.
Боловсрол, эрүүл мэнд, барилга хот байгуулалт, байгаль орчин, Зам тээвэр, Уул уурхай, үйлдвэр үйлчилгээ, гэх мэт тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллага аль чиглэлээр зөвшөөрөл хүсэж байна түүнийгээ өргөдлөөр дамжуулан эрх бүхий байгууллагатай харилцах боломжтой. Тусгай зөвшөөрөл хүссэн иргэн байгууллагын хүсэлтийг холбогдох байгууллага ажлын 3-аас 5 хоногийн дотор шийдвэрлэж байхаар заасан.
Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах гэж байгаа аль нэг иргэн байгууллага тухайн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн дотор холбогдох эрх бүхий байгууллагат хүсэлт гарган хандах эрхтэй.
1.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно.
2.Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно.
Хуулийг бүрэн эхээр дараах холбоосоор үзээрэй. Холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311
- 2023-03-27
- Шинэ мэдээ, Зарлал, тендер, Ёс зүйн хороо
- 247 уншсан
- 1 минут уншина