Түр хүлээнэ үү
“Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх жил– 2023 он” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
“Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх жил– 2023 он” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал нээж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл баяр хүргэж үг хэллээ.
Тус зөвлөгөөнөөр:
-Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэл
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл
-Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг асуудлууд
-Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг асуудлууд
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа цаашид анхаарах асуудал
-Эрүүл мэндийн байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний 2022 оны тайлан болон өрх сумын эмнэлгүүдийн хамтын ажиллагаа
-Зоонозын халдварт өвчний төлөв байдал, хариу арга хэмжээний чиглэл
-Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа
-Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний онцлог ба хамтын ажиллагаа гэсэн сэвдүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүллээ.
Тус зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн байгууллагуудаас 2022 оны ажлын гүйцэтгэлээр тэргүүлсэн байгууллага болон эрүүл мэндийн салбарын “Оны шилдэг”-ээр шалгарсан эрүүл мэндийн ажилтнуудыг шагнаж, урамшууллаа.
Эрүүл мэндийн байгууллагуудаас 2022 оны ажлын гүйцэтгэлээр Бугат сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон “Тэргүүн” байр, Төгрөг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон “Дэд” байр, Халиун сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон “Гутгаар “ байранд шалгарч хүндэт өргөмжлөл, нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр шагнууллаа.
Эрүүл мэндийн салбарын 2022 оны Аймгийн Эрүүл мэндийн салбарын 2022 оны “Оны шилдэг эрүүл мэндийн менежер”-ээр Цээл сумын Эрүүл мэндийн төвийн дарга Агданбуу овогтой Сэвжидмаа, “Оны шилдэг эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч Бямба овогтой Чимэдлхам, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Баттулга овогтой Цэцэгмаа, “Оны шилдэг эмийн салбарын мэргэжилтэн”-ээр Нэгдсэн эмнэлгийн дотор эмийн сангийн жор баригч Даваажав овогтой Сарантуяа, “Оны шилдэг бага эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн нян судлалын лаборант Ярваан овогтой Мөнхтуяа, “Оны шилдэг сувилагч”-аар Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч Хасбазар овогтой Нэргүй, Цогт сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Цэцэгмаа овогтой Гэрлээ, “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч Санжбаасан овогтой Эрдэнэсүрэн нар “Оны шилдэг 9 алдартан”-аар шалгарч Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа.
Эрүүл мэндийн дэмжигч байгууллагын “Нэгдүгээр” зэргийн өргөмжлөлийг Жаргалан сумын Цэцэрлэг, “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд, “Хоёрдугаар” зэргийн өргөмжлөлийг “Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн
төвд гардуулан өглөө.
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
- 2023-05-23
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн ажилтны сургалт
- 12 уншсан
- 1 минут уншина