Түр хүлээнэ үү
"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" хөдөлгөөний нээлт зохион байгууллаа.
Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм. Үндэсний хөдөлгөөнийг “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч буй билээ. Тус хөдөлгөөний аймгийн нээлтийг өнөөдөр Аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ хамтран зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ш. Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С. Мөнхжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Г. Лхагважаргал, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Д. Сугар нар оролцож үг хэллээ. Нээлтэд ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, УАУНЭ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, ЗӨСТ болон иргэдийн төлөөлөл оролцлоо.
- 2023-07-06
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, Олон нийтийн сургалт
- 166 уншсан
- 1 минут уншина