Түр хүлээнэ үү
“МОНПЭН САНААЧИЛГА” ТӨСӨЛ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.
Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлж, хэрэгжүүлэх “МонПЭН санаачилга” төслийн нээлтийн үйл ажиллагаа болон сургалтыг Говь-Алтай аймагт 2023 оны 10 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.Хэрэгжиж эхэлж буй “МонПЭН санаачилга” төсөл нь эрсдэлт хүчин зүйлсийн менежментийг бэхжүүлэх үр дүнтэй цогц арга хэмжээ бөгөөд гол зорилго нь эрсдэлтэй хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өндөр чанартай, тэгш хүртээмжтэй хүргэж, чихрийн шижин, зүрх судасны өвчин, түүний хүндрэл, нас баралтаас урьдчилан сэргийлэх юм. ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ-ын хамтран хэрэгжүүлж буй “МонПЭН санаачилга” , ХБӨ/Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлж буйтай холбогдуулан НЭМҮТ-ийн ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа ахлагчтай хөтөлбөр хэрэгжүүлэх баг Аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга С. Мөнхжаргал, ЭМГ-ын дарга Г.Лхагважаргал, НЭМХ-ийн дарга Д.Сугар АНЭ-ийн дэд захирал Л. Отгончимэг болон сум, өрхийн ЭМТ-ийн дарга нарын төлөөлөлтэй нөлөөллийн уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтаар "Монпен санаачилга”-ыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
- 2023-10-16
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн ажилтны сургалт
- 196 уншсан
- 1 минут уншина