Түр хүлээнэ үү
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ГОВЬ - АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА.
ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД ГОВЬ - АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ БАЙНА.
Жил бүрийн 11 дүгээр сарын 25 - наас 12 дугаар сарын 10- ний өдрүүдэд зохион байгуулагддаг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г энэ жил “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулъя”, “Хүндлэл-хамгийн тод гэрэл” уриатайгаар эхэллээ.
Аяны хүрээнд хөвгүүд, эрчүүдийг эрүүл мэндээ анхаарах байдлыг нэмэгдүүлж охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэн хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээх агуулгыг олон нийтэд түгээхийг зорьж байна.
Тус аянд эрүүл мэндийн салбарын хамт олныг нэгдэхийг уриалж байна.
- 2023-11-30
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн зөвлөгөө, Олон нийтийн сургалт
- 158 уншсан
- 1 минут уншина