Түр хүлээнэ үү
БНСУ-ын "Soonchunhyang University Hospital" эмнэлэгт 4-р ээлжийн 11 аймгийн 22 эх баригч, сувилагчаас бүрдсэн баг суралцаж байна.
Сувилагч мэргэжилтний чадварыг дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор БНСУ-ын "Soonchunhyang University Hospital" эмнэлэгт 4-р ээлжийн 11 аймгийн 22 эх баригч, сувилагчаас бүрдсэн баг суралцаж байна.
Тэд өнөөдөр СүнЧонХян Их сургуулийн Бүчон эмнэлэг болон Шихва эмнэлгийн сувилахуйн албатай танилцаж туршлага судаллаа. Энэхүү сургалтад Бугат, Төгрөг сум, "Энх-Алтай" өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нар хамрагдаж байгаа бөгөөд 12 дугаар сарын 4-нөөс 8-ны өдөр хүртэл 5 хоногийн хугацаанд үргэлжлэх юм.
- 2023-12-06
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн ажилтны сургалт
- 113 уншсан
- 1 минут уншина