Түр хүлээнэ үү
Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн салбарын албан хаагчид "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрт нэгдэж "АЯГАНЫ СОЁЛ" уриалгыг эхлүүлж байна.
Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн салбарын албан хаагчид "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрт нэгдэж
1.”Аяганы соёл 80+”
2.“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бэрх биш, ээлтэй байя 80+”
3.”Бид тамхи татахгүй, дам тамхидалтад өртөхгүй 80+” уриалгыг гаргаж 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олонд “Аяганы соёл 80+” чиленжид нэгдэхийг уриалж, мэдээлэл хийн, шилжин явах танилцуулга, зургийн цомгийг гардуулан өглөө. Мөн соёлын салбарынхан маань 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийнхаа нийт төрийн байгууллага, аж ахуйн нэгж, ТББ, иргэдийг Сар шинэдээ өөр өөрийн аягатайгаа ахан дүүстээ золгох "АЯГАНЫ СОЁЛ" уриалгыг эхлүүлж байгаа юм байна.
Та бүхнийг "АЯГАНЫ СОЁЛ" уриалгад нэгдэхийг хүсье.
- 2024-01-30
- Шинэ мэдээ, Зарлал, тендер, Олон нийтийн сургалт
- 61 уншсан
- 1 минут уншина