Түр хүлээнэ үү
УРИЛГА
УРИЛГА
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүтэц өөрчлөгдөж байгаатай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-нд дараах мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулж авна. Үүнд:
Их эмч,
Сувилагч, тусгай мэргэжилтэн
Эм зүйч, эм найруулагч
Хууль, эрх зүйч
Нийгмийн ухаан, сэтгэл судлаач
Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл
Салбар хорооны гишүүд дараах шалгуурыг хангасан байна . Үүнд
1. Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтнүүд, үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэй.
2. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан бол давуу тал болно буюу ажиллаж байсан туршлагатай байх
3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй байх
4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой.
Дээрх шалгуурыг хангасан иргэн өөрөө буву төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээний байгууллага, анагаах ухааны боловсрол олгох сургууль, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, нийгэмд үйлчилдэг төрийн бу байгууллагаас нэр дэвшүүлж болно.
Салбар хороонд ажиллах сонирхолтой хүмүүс дараах материалыг бүрдүүлж Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр авчирч бүртгүүлнэ.
1. Төрийн албан хаагчийн анкет маягт-1
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
4. Хувийн намтар
5. Ажлын газрын тодорхойлолт
Материалыг 2024 оны 2 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хүлээн авна.
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар
Холбоо барих утас: 8003-2073
- 2024-02-07
- Шинэ мэдээ, Зарлал, тендер, Ёс зүйн хороо
- 56 уншсан
- 1 минут уншина