Түр хүлээнэ үү
Олон Улсын эх баригч, Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Онол практикийн бага хурал”-ыг зохион байгууллаа.
Олон Улсын сувилагчдийн өдрийн хүрээнд сувилагч, эх баригч, тусгай мэргэжилтнүүдийн дунд нотолгоонд суурилсан сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой “Онол практикийн бага хурал”-ыг зохион байгуулж эхний 3 байрыг шалгарууллаа. АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь Анагаах Ухааны сургуулийн сувилахуйн багш, сувилахуйн тэнхимийн эрхлэгч, боловсрол судлалын доктор Ч.Мандалсайхан “Настны сувилахуйн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох нь” сэдвээр зочин илтгэл танилцууллаа.
- 2024-04-24
- Шинэ мэдээ, Эрүүл мэндийн ажилтны сургалт
- 23 уншсан
- 1 минут уншина