Эрүүл мэндийн салбарын шагналыг эрүүл мэндийн ажилтнуудад гардуулан өглөө.

“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтад оролцогчдоос эрүүл мэндийн салбарын шагналаар шагнагдсан эрүүл мэндийн ажилтнуудын шагналыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг нар гардуулан өглөө. Нэгдсэн эмнэлгийн тогооч Ц.Соёлмаа, үйлчлэгч Ж.Энхтайван,  Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн эмч Ц.Хорлоо, Баян-Уул сумын багийн эмч Л.Бямбаабаатар, Дарив сумын Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч Б.Өнөржаргал, Тонхил сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч,Т.Гэрэлмаа нар “Эрүүлийг хамгаалахын тэргүүний  ажилтан” хүндэт тэмдгээр, Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн эмч Д.Дамаанжав, сувилагч Д.Чанцалцээеэ, У.Пүрэвцэцэг, Б.Чинсанаа, үйлчлэгч Д.Ариунаа, Тайшир сумын багийн эмч Н.Доржнямбуу, Төгрөг сумын Эрүүл мэндийн сувилагч Б.Урантуяа, “Мөнхийн шидэт тун”эмийн сангийн эмч зүйч Т.Мядагбадам, “Халиун” шүдний эмнэлгийн эмч Э.Тунгалагтамир нар Эрүүл мэндийн яамны хүндэт “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.