“Цар тахлын нөхцөлд осол гэмтлийн яаралтай болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” сургалт  зохион байгуулагдлаа

ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газартай хамтран “Цар тахлын нөхцөлд осол гэмтлийн яаралтай болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” сургалтыг 2021 оны 8-р сарын 17-18 өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтад тус аймгийн ОБГ-ын болон тээврийн цагдаагийн албаны мэргэжилтнүүд, эмч, сувилагч зэрэг 160 гаруй хүн оролцож байгаа бөгөөд уг сургалтаар осол гэмтлийн үед яаралтай тусламжийг үзүүлэх мэдлэг, чадварыг олгох зорилготой юм.