ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТ
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН
2021 ОНЫ ЭХНИЙ 8 САРЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТ

2021.09.07                                                                                                                                                                                                                                                                              Алтай хот

Эх, хүүхдийн эрүүл мэнд. Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 8 сарын байдлаар 879 эх амаржиж, 883 хүүхэд мэндэллээ. Нялхсын эндэгдэл 21.5 болж, өмнөх оноос 12.3 промилиор, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 21 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оноос 13.6 промилиор тус тус нэмэгдсэн байна.

Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 8 сарын байдлаар 879 эх нярайлж өнгөрсөн оны мөн үеэс 89 тохиолдлоор буурсан бөгөөд нийт төрөлтийн 90.7 хувь нь лавлагаа төвийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн тусламжид төрсөн байна. Нэгдсэн эмнэлэгт 509 эх сумаас ирж төрсөн нь өмнөх оны мөн үеэс 29 тохиолдлоор буурсан ба нэгдсэн эмнэлэгт төрсөн эхийн 63.9 хувийг эзэлж байна.

2021 оны эхний 8 сарын байдлаар жирэмсний хяналтад шинээр 674 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 93.0 хувь нь эхний 3 сартайд, 6.4 хувь нь 4-6 сартайд, 0.6 хувь нь 7 ба түүнээс дээш сартайд тус тус хяналтад орсон байна. Эхийн эндэгдэл, төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гаргалгүй ажиллаж байна.

2021 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 883 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 93 хүүхдээр буюу 10.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 464 буюу 52.5 хувь нь хүү, 419 буюу 47.5 хувь нь охин байна. Амьд төрсөн хүүхдийн 5.3 хувь нь бага жинтэй буюу 2500 гр-аас доош жинтэй төрсөн.

Нас баралтын үзүүлэлтүүд. Нас баралтын 199 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдлоор өссөн үзүүлэлттэй байна. Нас барсан хүний 60.8 хувь нь эрэгтэй, 39.2 хувь нь эмэгтэй байна. Нийт нас баралтын 29.6 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд 23.7 хувь нь хоног болоогүй байна.

Нийт нас баралтын 50 буюу 25.1 хувийг хорт хавдрын, 37 буюу 18.6 хувь нь осол гэмтлийн шалтгаантай байна.

Амбулатори, стационарын тусламж үйлчилгээ. 2021 оны эхний 8 сарын байдлаар нийт 188 170 үзлэг хийгдсэний 44.7 хувь нь урьдчилан сэргийлэх үзлэг, 39.2 хувь нь өвчний учир амбулаторит, 6.4 хувь нь идэвхтэй хяналт, 7.7 хувь нь гэрийн идэвхтэй үзлэг, 2.0 хувь нь гэрийн дуудлагын үзлэг тус тус эзэлж байна.

Хэвтэн эмчлүүлэгчдийн тусламж үйлчилгээ. Аймгийн хэмжээнд 2021 оны эхний 8 сарын байдлаар эмнэлэгт 9 798 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлж, 78 881 ор хоног ашигласан ба дундаж ор хоног 8.1 байна.

Түргэн тусламжийн дуудлага.

2021 оны эхний 8 сарын байдлаар 7 636 түргэн тусламжийн дуудлага хүлээн авч үйлчилснээс 1 604 буюу 21.0 хувь алсын дуудлага, 187 буюу 2.4 хувийг осол гэмтлийн дуудлага эзэлж байна.

Халдварт өвчин. 2021 оны эхний 8 сарын байдлаар аймгийн хэмжээнд 12 төрлийн 4827 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 4630 тохиолдол буюу 10000 хүн амд 799.5-аар өсчээ. Энэ нь Ковид-19 халдвар гарсантай холбоотой бөгөөд нийт халдварт өвчний 4712 буюу 97.6 хувийг коронавирүсийн халдвар эзэлж байна. Нийт халдварт өвчин 10.000 хүн амд 833.5 байна.

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ , ҮНЭЛГЭЭ, МЭДЭЭЛЛИЙН ХЭЛТЭС