НЯРАЙ ХҮҮХДИЙН ЧИХНИЙ АРЧИЛГАА Нярай хүүхдийг усанд оруулсны дараа чихний гадна дэлбээ, чихний ар хэсгийг буцалсан усанд норгосон хөвөнгөөр зөөлөн арчиж цэвэрлэнэ. Хүүхдийн чихийг дур мэдэн ухаж хэрхэвч болохгүй. Хүүхдийн чихнээс булаг гоожих тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай!
ДэлгэрэнгүйТөрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагчийн оны өмнө эхэлсэн нэмэлт элсэлтийн сургалтын тушаал хүргүүлж байна.
ДэлгэрэнгүйЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР ЦЭЭЛ, АЛТАЙ СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ. Говь- Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс 5 дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил Говь- Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" урианд дор зохион байгуулагдаж байна. Цээл сумд давхардсан тоогоор 405, Алтай сумд давхардсан тоогоор 658 хүн эрэгтэйчүүдийн, дотрын, мэдрэлийн, ЭХО-гийн эмчийн үзлэгт хамрагдлаа. Энэ удаагийн үзлэг эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт түлхүү хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал сэдвээр сургалт, мэдээлэл хүргэж байна.
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн байгууллагыг Магадлан итгэмжлэх үйл ажиллагаа 2022 оноос эхлэн бүрэн цахимжлаа.
ДэлгэрэнгүйГовь- Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс 5дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил Говь- Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдаж байна. Дээрх сумдад давхардсан тоогоор 600 гаруй хүн эрэгтэйчүүдийн, дотрын, мэдрэлийн, ЭХО-гийн эмчийн үзлэгт хамрагдлаа. Энэ удаагийн үзлэг эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт түлхүү хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал сэдвээр сургалт, мэдээлэл хүргэж байна.
ДэлгэрэнгүйУнаж бэртэхээс урьдчилан сэргийлэх Унаж бэртэж, гэмтэх нь осол гэмтлийн хамгийн түгээмэл тохиолддог өвчлөл юм. Монгол улсын хэмжээнд жилд дунджаар 56000 гаруй хүн унаж гэмтсэний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандаж байгаа ба 10000 хүн амд ногдох тохиолдлын түвшин сүүлийн оны байдлаар 175.5 тохиолдол байна. Сүүлийн 5 жилийн уналтын шалтгаант өвчлөл 0-9 насны хүүхдүүдийн дунд хамгийн их ба нас ахих тусам тохиолдлын тоо буурч байгаа бол тухайн насны бүлгийн 10000 хүн амд ногдох тохиолдлын түвшнээр 70 дээш насанд хамгийн өндөр байна. "МУ- бүртгэгдсэн осол гэмтлийн тархвар зүйн судалгаа"
ДэлгэрэнгүйХаниад, томууны улиралд дархлаа дэмжих уламжлалт хоол ундыг хэрэглэж эрүүл мэндээ хамгаалъя.
ДэлгэрэнгүйСурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг, эхчүүд та бүхэн бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй !!
ДэлгэрэнгүйХалдварт бус өвчнөөс сэргийлж сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалъя
ДэлгэрэнгүйХоолны тань аяганд хэдэн төрлийн өнгө харагдаж байна вэ? Аягандаа солонгын 7 өнгийг бүгдийг багтаахыг хичээгээрэй
ДэлгэрэнгүйЭрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа буюу Хэрэглэгчийн үнэлгээг улсын хэмжээнд нэгдсэн байдлаар жилийн турш зохион байгуулах үүднээс www.1313.mn-д Эрүүл мэндийн статистик мэдээллийн санд Дэд модуль хөгжүүлэн 2022 оны 12 дугаар сараас үйл ажиллагааг эхлүүллээ. Жил бүрийн хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төв улсын хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулдаг бөгөөд 2022 оны хэрэглэгчийн үнэлгээнд төрийн өмчит, төрөөс санхүүждэг аймаг, нийслэлийн 550 гаруй эрүүл мэндийн байгууллагын 29500 хэрэглэгч дээрх системээр хамрагдаад байна. Цаашид уг системийн үйл ажиллагааг сайжруулан тогтвортой ажиллаж жилийн турш эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг авах боломж бүрдэх ба сэтгэл ханамжийн судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хэрэглэгчид цаг хугацаа, орон зай үл харгалзан харах боломж нээгдэж байна. Ингэснээр хэрэглэгчийн үнэлгээгээр дамжуулан эрүүл мэндийн байгууллагууд тусламж, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахад дэмжлэг болох юм. Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан үйлчлүүлэгчийн үнэлгээг байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний нэг хэсэг болгон ашиглах технологийн боломж бүрдэж байна.
ДэлгэрэнгүйТөрийн сангийн санхүүжилтээр 2017-2022 онд төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтний мэдээлэл
ДэлгэрэнгүйТөрийн сангийн санхүүжилтээр 2017-2022 онд Үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж төгссөн эмч нарын мэдээлэл
Дэлгэрэнгүй