card
ХӨСҮТ-ийн ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Вируст гепатитын халдвар дамжихаас сэргийлэх хяналт үнэлгээ, дэмжлэгт хяналт, ажлын байрны сургалт зохион байгуулахаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд манай аймагт ажиллаж байна. Вируст гепатитын тандалт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээний талаар гарсан Эрүүл мэндийн сайдын тушаалуудын хэрэгжилт болонэрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгээс шалтгаалах халдварын сэргийлэлтийн үнэлгээ хийн, ажлын байрны сургалт зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг , өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй
“Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт дадлага хосолсон сургалтыг  зохион байгууллаа.

“Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Ард иргэдийн амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт дадлага хосолсон сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд өрх, сум, тосгоны эмч, эмнэлгийн мэргэжилтэн 66 хүнд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.

“Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.

“Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтэд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар, Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, даатгал, санхүүгийн ажилтнууд танхимаар, сумдууд зүүмээр оролцлоо.

Дэлгэрэнгүй
Цахим сургалт

Цахим сургалт

Цахим сургалтын албан бичиг, хөтөлбөрийг байршууллаа.

Дэлгэрэнгүй
JCI их хүрээ салбар байгууллагаас “Амьдрал бэлэг” төслийн хүрээнд Элэгний B ,C, D вирустэй  болон вирусийн шалтгаант сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

JCI их хүрээ салбар байгууллагаас “Амьдрал бэлэг” төслийн хүрээнд Элэгний B ,C, D вирустэй болон вирусийн шалтгаант сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

JCI их хүрээ салбар байгууллагаас “Амьдрал бэлэг” төслийн хүрээнд Элэгний B ,C, D вирустэй болон вирусийн шалтгаант элэгний хатуурал, хавдартай зорилтот бүлгийн болон сонирхсон иргэдэд мэдээлэл өгөх, сэтгэл зүйн талаас хэрхэн даван туулах, сургалт мэдээллийг 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Хүүхэд залуучуудын ордон “Мазаалай” театрт зохион байгуулан 62 хүн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
Төрийн сангийн санхүүжилтээр 2017-2022 онд төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн

Төрийн сангийн санхүүжилтээр 2017-2022 онд төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн

Төрийн сангийн санхүүжилтээр 2017-2022 онд төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтний мэдээлэл

Дэлгэрэнгүй
Төрийн сангийн санхүүжилтээр суралцсан эмч нар 2018-2022 он

Төрийн сангийн санхүүжилтээр суралцсан эмч нар 2018-2022 он

 Төрийн сангийн санхүүжилтээр 2017-2022 онд Үндсэн мэргэшлийн сургалтад суралцаж төгссөн эмч нарын мэдээлэл 

Дэлгэрэнгүй

"Элэг бүтэн Монгол" арга хэмжээний төвлөгөө

"Элэг бүтэн Монгол" арга хэмжээний төвлөгөө (2022-2025) батлах тухай Эрүүл мэндийн сайдын 2022 оны 12 дугаар сарын 05ны өдрийн А/577 дугаар тушаал

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ.

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ ШИНЭЧЛЭГДЛЭЭ. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 600 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ыг, 2 дугаар хавсралтаар "Төрийн албан хаагчийн анкет"-ын маягтыг, 3 дугаар хавсралтаар "Танилцуулга"-ын маягтыг, 4 дүгээр хавсралтаар "Албан тушаалын карт"-ын маягтыг тус тус шинэчлэн баталсан байна. "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам"-ын 4 дүгээр зүйлд "Хувийн хэрэг хөтлөлтийн талаар төрийн албан хаагчийн хүлээх үүрэг"-ийг дараах байдлаар зохицуулсан байна. 4.1.Төрийн албанд анх томилогдмогц өөрийн хувийн хэргийг энэ журмын дагуу 7 хоногийн дотор бүрдүүлж байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө. 4.2.Өөрийн анкетад оруулсан мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүрд байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд мэдэгдэж, хувийн хэрэгтээ нэмэлт, баяжилт хийлгэнэ. 4.3.Хувийн хэрэг дэх анх бүрдүүлсэн болон нэмэлт баяжилт хийсэн мэдээлэл, баримтын үнэн зөвийг албан хаагч өөрөө хариуцах ба хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хяналт тавьж, "ХНУМТ" цахим системд мэдээллийг үнэн зөв оруулах асуудлыг хариуцна. 4.4.Хувийн хэргийг бүрдүүлэх, баяжуулах талаар байгууллага, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнаас тавьсан үүрэг даалгавар, шаардлагыг биелүүлнэ. 4.5.Хувийн хэрэг, түүний бүрдүүлэлт, баяжилт, хадгалалт, хамгаалалттай танилцах, хувийн хэрэгт баяжилт хийх, материал хуулбарлаж авах, нэмж оруулах, хасуулах талаар санал хүсэлт гаргаж болно. 4.6.Өөрийн компьютерт хадгалж байгаа хувийн хэрэгт хамаарах мэдээллийн нууцлалыг хариуцан хамгаална. 4.7.Өөр байгууллагад шилжсэн, сэлгэн ажилласан тохиолдолд томилогдсон байгууллагад хувийн хэргийг шилжүүлэн өгсөн, хүлээж авсан эсэхэд хяналт тавина. 4.8.Хувийн хэрэг болон төрийн албан хаагчийн анкетад мэдээллээ дутуу бүрдүүлсэн, буруу бөглөснөөс үүдэн гарах аливаа эрсдэлийг төрийн албан хаагч өөрөө хариуцна.

Дэлгэрэнгүй
“Эмнэлгийн эрх зүй ба Ёс зүй” сэдэвт ээлжит 2 багц цагийн сургалт 2022 оны 12 сарын 16-ны өдөр ЦАХИМ-аар явагдана.

“Эмнэлгийн эрх зүй ба Ёс зүй” сэдэвт ээлжит 2 багц цагийн сургалт 2022 оны 12 сарын 16-ны өдөр ЦАХИМ-аар явагдана.

“Эмнэлгийн эрх зүй ба Ёс зүй” сэдэвт ээлжит 2 багц цагийн сургалт 2022 оны 12 сарын 16-ны өдөр ЦАХИМ-аар явагдана. Бүртгэлийг хөгжлийн төвийн “Эмнэлгийн эрх зүй ба Ёс зүй” сэдэвт ээлжит 2 багц цагийн сургалт 2022 оны 12 сарын 16-ны өдөр ЦАХИМ-аар явагдана. Бүртгэлийг хөгжлийн төвийн http://hr.hdc.gov.mn сайтаар орж бүртгүүлнэ үү.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх