card
Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

“Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил-2024” “Говь-Алтай 80+” эрүүл мэндийн хөтөлбөр Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2024 оны 4 дүгээр сарын 19 -ний өдөр аймгийн Нутгийн удирдлагын ордны Иргэдийн танхимд зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Эрүүл мэндийн газрын дарга, хэлтсийн дарга, 21 мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн захирал, эмчилгээ эрхэлсэн дэд захирал, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн захирал, Зооноз өвчин судлалын төвийн дарга, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн дарга, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын холбооны тэргүүн, эмийн холбооны тэргүүн нийт 62 хүн оролцлоо. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Алтайн магтаал” хайлах арга хэмжээгээр эхлүүлж, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал нээж, Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мөнхжаргал мэндчилгээ дэвшүүллээ. Зөвлөгөөнд: Г.Лхагважаргал (Эрүүл мэндийн газрын дарга) “Эрүүл мэндийн салбарт 2023 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа 2024 онд дэвшүүлсэн зорилт”, Д.Сугар (Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга) “Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр гарсан хууль, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шинэчлэл”, Т.Ганболд (Удирдлага, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн дарга) “Удирдлага төлөвлөлт санхүүгийн хэлтсийн мэдээлэл, цаашид анхаарах асуудлууд”, Г.Нэмэхбаяр (Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга) “Эмнэлгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд”, Ч.Бурмаа (Хяналт-шинжилгээ, үнэлгээ, мэдээллийн хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудын 2023 оны гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт”, О.Мөнхбаатар (Хяналт, шалгалтын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн байгууллагуудад 2023 онд хийгдсэн шалгалтын дүн”, Г.Золзаяа (Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч) “Хоол хүнсээр дамжих халдвараас урьдчилан сэргийлэх, анхаарах асуудлууд”, Б.Золжаргал (Хүний эрхийн Үндэсний Комиссын референт) "Хүний эрхийн ойлголт", "Эрүүл мэндээ хамгаалуулах эрх" мэдээлэл, Б.Батнайрамдал (Худалдан авах ажиллагааны газрын дарга) “Худалдан авах ажиллагааны хуулийн танилцуулга” Л.Отгончимэг (Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал) “Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хамтын ажиллагааны тухай” Б.Энхцэцэг (Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга) “Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, цаашид анхаарах асуудал, шинэчлэн батлах тогтоолын танилцуулга” сэдвүүдээр илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудаас 2023 оны ажлын гүйцэтгэлээр “Сайн” үнэлэгдэж “Тэргүүн” байр эзэлсэн Төгрөг сумын эрүүл мэндийн төвийг 500000 (Таван зуун мянга ) төгрөг, “Дэд” байр эзэлсэн Бугат сумын Эрүүл мэндийн төвийг 400000 (Дөрвөн зуун мянга ) төгрөг, “Гутгаар” байр эзэлсэн “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвийг 300000 (Гурван зуун мянга ) төгрөгөөр тус тус шагнаж, хүндэт өргөмжлөл хадгалууллаа. Зөвлөгөөний үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 17:30 цагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хамтран ажилласан аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Говь-Алтай аймгийн Худалдан авах ажиллагааны газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Говь-Алтай Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, хэвлэл мэдээллийн байгууллагууд, Ентүм рестораны хамт олон та бүхэндээ талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй

"Ахуйн газ, Шар усны үерийн аюулаас сэргийлье"

"Ахуйн газ, Шар усны үерийн аюулаас сэргийлье"

Дэлгэрэнгүй
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮН АМЫН ТӨРӨЛТ, ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮН АМЫН ТӨРӨЛТ, ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН МЭДЭЭ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ХҮН АМЫН ТӨРӨЛТ, ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫН 2024 ОНЫ ЭХНИЙ 3 САРЫН МЭДЭЭ

Дэлгэрэнгүй
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг сар бүр зохион байгуулна.

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг сар бүр зохион байгуулна.

Бүртгэл заасан хугацааны 23:00 цаг хүртэл цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын Заавар харах-аар нэвтрэн "Бүртгэлийн заавар", "Шалгалтын заавар"-тай танилцан бүртгүүлнэ үү. Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол гарч ирсэн төлбөр төлөх сонголтыг ашиглан QR код уншуулан төлбөрөө төлнө. / Шалгалтын төлбөр: 12 000 төгрөг / Шалгалтыг тухайн өдөр 10:00 цагаас hr.hdc.gov.mn хаягаар авна. Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ. Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй. Холбоо барих: hr.hdc.gov.mn програмтай холбоотой 70110893 болон шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар 11461529 дугаарт холбогдож мэдээлэл авна уу. ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ТОХИОЛДОЛД Шалгалтад тэнцсэн тохиолдолд хувийн бүртгэлийн ЛИЦЕНЗ багана уруу орж ХҮСЭЛТ ИЛГЭЭХ товч дарж хүсэлтээ илгээнэ. Үүний дараа ТӨЛБӨР ТӨЛӨХ товчийг дарж QR код уншуулан Тэмдэгтийн хураамжийг төлнө. / Тэмдэгтийн хураамж: 5000 төгрөг / Хэрэв 5 хоногийн дотор Лицензийн хүсэлтээ илгээж, тэмдэгтийн хураамжаа төлөөгүй тохиолдолд таны зөвшөөрлийн гэрчилгээ ГАРАХГҮЙ болохыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй
Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн хаагдах хугацааг сунгаж байна

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн хаагдах хугацааг сунгаж байна

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэлийн хаагдах хугацааг сунгаж байна

Дэлгэрэнгүй
Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдсанаар халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх ач холбогдолтой✅

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдсанаар халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх ач холбогдолтой✅

Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хамрагдсанаар халдварт болон халдварт бус өвчнийг эрт илрүүлэн эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх ач холбогдолтой✅

Дэлгэрэнгүй
Дундаж наслалтыг нэмэгдүүлэх

Дундаж наслалтыг нэмэгдүүлэх "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийг Алтайчууд түүчээлэн хэрэгжүүлж байна.

Дундаж наслалтыг нэмэгдүүлэх "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийг Алтайчууд түүчээлэн хэрэгжүүлж байна. #ГовьАлтай80+ #Эрүүл_Мэндийн_Хөтөлбөр #хоцрохуу #хөгжихүү

Дэлгэрэнгүй
Дэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа.

Дэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа.

Дэмжлэгт хяналт, үнэлгээ-Зөвлөн туслах багаар ажиллалаа. Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 6 хүний бүрэлдэхүүнтэй баг Зооноз өвчин судлалын төвд зөвлөн туслах багаар ажиллан үйл ажиллагааны үр дүнг бодит байдал дээр үзэж, баримт бичигтэй танилцан, холбогдох албан хаагчтай харилцан ярилцан мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, “Монгол Улсын Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль”, “Ерөнхий ёс зүй ба уламжлал”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Сувилахуйн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”, “Жендэрийн тухай ойлголт” буюу 6 төрлийн сэдвээр сургалт, “Зоонозын халдварт өвчний үед ажиллах халдвар хамгаалал, биоаюулгүй ажиллагааны дэглэмийн заавар“ сэдвээр мэдээлэл хийж, дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Дэлгэрэнгүй

"Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хүрээнд Шарга сумд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулагдаж байна.

"Говь-Алтай 80+" хөтөлбөрийн хүрээнд Шарга сумд урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулагдаж байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны эмч О. Нямхүү, дотрын эмч Б. Туул нар хөдөөгийн иргэдэд мэргэшсэн эмчийн тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвийн лаборант, эх баригч нар зорилтот бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Мөн Ц. Ариунтунгалаг эрхлэгчтэй " Ариун тун" эмийн сан хямдралтай эмээр үйлчилж байна.

Дэлгэрэнгүй
Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл явагдаж байна.

Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл явагдаж байна.

2024 оны Мэргэжил дээшлүүлэх сургалтын бүртгэл Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан http://hr.hdc.gov.mn/ цахим хаягаар 2024 оны 3 дугаар сарын 18-29-ний хооронд явагдаж байна. Та бүхэн дээрх хугацаанд амжиж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хуудаснаас http://hdc.gov.mn/post/1277/ аваарай.

Дэлгэрэнгүй
 Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна.

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна.

Өнөөдөр дэлхийн усны өдөр тохиож байна.

Дэлгэрэнгүй
Усны-Мандала дэлхий нийтийн давалгаанд нэгдье

Усны-Мандала дэлхий нийтийн давалгаанд нэгдье

Усны-Мандала дэлхий нийтийн давалгаанд нэгдье ✅

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх