card
Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл” Говь-Алтай аймгийн Чандмань сумд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна.

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл” Говь-Алтай аймгийн Чандмань сумд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна.

Хүүхдийг Ивээх Сан АНУ-д төвтэй “Денан төсөл” Говь-Алтай аймгийн Чандмань сумд эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд шүдний кабинет байгуулж сумын Эрүүл мэндийн төвд 2022 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүлээлгэн өгсөн нь орчин үеийн шүдний кабинетад байх шаардлагатай бүхий л тоног төхөөрөмжийг багтаасан бөгөөд шүдний дижитал рентген, бүрэн тоноглогдосон бор сандал, алслагдсан бүс нутагт явуулын амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой зөөврийн бор сандал, компрессор, багаж ариутгах шүүгээ, ариутгасан багаж савлагч төхөөрөмж, тусламж үйлчилгээнд шаардлагатай нэг удаагийн багаж, эм, хэрэгсэл зэрэг амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломжтой болсон юм. Эрүүл мэндийн төслөөр дамжуулан шинэ төгссөн шүдний эмчийг ажлын байраар хангаад зогсохгүй, ажлын байран дээрх чадавжуулах сургалтыг зохион байгуулж, дадлагажуулснаар Чандмань, Эрдэнэ сум, Баянтоорой тосгоны иргэдэд чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Хүүхдийг Ивээх Сан “Денан” төсөл болон Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутгийн зөвлөл хамтран 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Чандмань сумын Эрүүл мэндийн төвд туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн “УАЗ” маркийн фургон автомашиныг хүлээлгэн өглөө. Хүүхдийг Ивээх сан "Денан төсөл"-ийн хамт олон, Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутгийн зөвлөлийнхөндөө баярлалаа. Цаашидын ажилд нь амжилт хүсье.

Дэлгэрэнгүй
“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” болгон зохион байгууллаа.

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” болгон зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрийг төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” болгон зохион байгуулахаар тогтоосон. Үүний дагуу Эрүүл мэндийн газар “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 10:30-16:00 цагийн хооронд өөрийн байранд зохион байгууллаа. Тус өдөр иргэдэд байгууллагын танилцуулга бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлсэн томоохон үйл ажиллагаа, эрүүл мэндийн зөвлөгөө, Эрүүл мэндийн салбар дахь сул ажлын байрны танилцуулга, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой санал хүсэлт, сэтгэл ханамжийн судалгаа зэрэг үйлчилгээг давхардсан тоогоор нийт 80-н иргэнд үзүүллээ. Мөн “Нээлттэй хаалганы өдөр”-т оролцсон иргэдийн дунд танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

Дэлгэрэнгүй
Боловсролын сургалтын байгууллагад эрүүл ахуйн чиглэлээр хийсэн шалгалтын  мэдээ

Боловсролын сургалтын байгууллагад эрүүл ахуйн чиглэлээр хийсэн шалгалтын мэдээ

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Барилга, Хот Байгуулалтын Яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Эрчим Хүчний Яамны Салбарын хяналтын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 03-00/03 дугаар “Боловсролын сургалтын байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамж”-ийн дагуу Говь-Алтай аймийн Эрүүл мэндийн газрын Хяналт шалгалтын хэлтсээс боловсрол, сургалтын 11 байгууллагад төлөвлөгөөт шалгалт хийж холбогдох хяналтын хуудсаар үнэлэхэд 2 байгууллага дунд эрсдэлтэй, 9 байгууллага бага эрсдэлтэй үнэлэгдсэн ба эрсдэл үүсэх магадлал дунджаар 21.8%, хууль сахин мөрдөлт дунджаар 77.2%-тай байна. Төлөвлөгөөт шалгалтад хамрагдсан 11 байгууллагын 8 байгууллагад өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийхэд хууль сахин мөрдөлт дунджаар 5%-аар өсч, эрсдэл үүсэх магадлал дунджаар 6.7%-аар буурсан үр дүнтэй байна.

Дэлгэрэнгүй
БҮХ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ ТҮРГЭНИЙ МАШИНТАЙ БОЛЛОО

БҮХ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ТУУЛАХ ЧАДВАР САЙТАЙ ТҮРГЭНИЙ МАШИНТАЙ БОЛЛОО

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 21 аймгийн Нэгдсэн эмнэлэг, хоёр сумын Эрүүл мэндийн төв, ГССҮТ-ийн Түлэнхийн төв туулах чадвар сайтай, яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” загварын түргэн тусламжийн автомашинтай боллоо. Автомашин гардуулах ёслол өнөөдөр /2023-07-07/ ХӨСҮТ-ийн талбайд болж УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Кобаяши Хироюки болон ЭМЯ, эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцов. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг ёслолын үеэр хэлсэн үгэндээ Япон улсын Засгийн газраас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 1991 оноос хойш Төслийн бус буцалтгүй тусламж, Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөр болон “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдал” хөтөлбөрөөр дамжуулан үнэтэй хөрөнгө оруулалтыг хийсээр ирснийг онцлоод “Дэлхий нийтийг хамарсан коронавирус КОВИД-19-ийн цар тахлын үед Япон улсын Засгийн газраас Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд зориулж 2020 оны зургадугаар сард олгосон 1.0 тэрбум иенийн буцалтгүй тусламжийн хүрээнд Япон улсад үйлдвэрлэсэн эмнэлгийн тоног төхөөрөмж, түргэн тусламжийн автомашин болон эмнэлгийн бусад хэрэгслийг олгохоор тусгаж, тоног төхөөрөмжүүдийг 2021 оны 4-р улирлаас нийлүүлж эхэлсэн. Өнөөдөр гардуулж буй туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон “Ниссан Патрол” маркийн 24 машиныг бүх аймгийн Нэгдсэн эмнэлгээс гадна Өвөрхангай аймгийн Богд, Баянхонгор аймгийн Баацагаан сумын ЭМТ, ГССҮТ-ийн Түлэнхийн төвд өгч байгаа юм. Аймаг орон нутаг туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн машинтай болсноор эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээний чадавх сайжирч, улмаар өвчтөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын эрүүл мэндийн салбарт үнэтэй хөрөнгө оруулалт хийж, салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа Япон улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол Улсын Засгийн газар болон эрүүл мэндийн салбарын хамт олны нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээсэн юм. Япон Улсын Засгийн газраас коронавирусийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд 1,0 тэрбум иенийн Төслийн бус буцалтгүй тусламжийг олгохоор 2020 оны зургадугаар сарын 17-ны өдөр хоёр улсын Засгийн газар хооронд Солилцох ноот бичигт гарын үсэг зурсан. Энэхүү Төслийн бус буцалтгүй тусламжаар коронавирусийн цар тахлын үед өвчнийг хянах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих зорилгоор эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг нийлүүлэхээр болсны дагуу нийт санхүүжилтийн 59,37 хувийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв болон төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийг эмчилгээ, оношлогооны нэн шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангахад, 31,32 хувийг АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлэгт, 3,91 хувийг Онцгой байдлын ерөнхий газарт тус тус олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ дагуу тус улс эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд, түргэн тусламжийн машин нийлүүлэх ажлаа ийнхүү бүрэн гүйцэтгээд дуусч буй юм.

Дэлгэрэнгүй
ХӨСҮТ-ийн ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

ХӨСҮТ-ийн ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

ХӨСҮТ-ийн ДОХ, БЗДХ-ын тандалт судалгааны албаны ажлын хэсэг манай аймагт ажиллаж нэгдсэн эмнэлэг, өрхийн ЭМТ, сумын ЭМТ-ийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ болон тандалтын үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Ажлын хэсэг нэгдсэн эмнэлгийн БЗДХ-ын кабинет, лаборатори болон Энх-Алтай, Марал-Алтай ӨЭМТ, Шарга сумын ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцан холбогдох албан тушаалтан, эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд хяналт үнэлгээний дүнг танилцуулах уулзалт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээний талаарх мэдээллийг танилцуулъя ☝

Дэлгэрэнгүй
Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хандивын тоглолт зохион байгууллаа.

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хандивын тоглолт зохион байгууллаа.

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хандивын тоглолт зохион байгууллаа. Тус тоглолтод ЭМГ, нэгдсэн эмнэлэг, УАУНЭ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, сумын эрүүл мэндийн төвийн төлөөлөл 29 эмч эмнэлгийн мэргэжилтэн оролцлоо. Тоглолт 2023 оны 7 сарын 4-ний өдөр 2 удаа зохион байгуулагдсан бөгөөд тоглолтын орлогыг ойн арга хэмжээнд хандивлах юм.

Дэлгэрэнгүй
Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян

Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян

Дэлгэрэнгүй

"Энх мэндийн аялгуу"

Энх мэндийн аялгуу "Хантайшир-100" эрүүл мэндийн салбарын урлагийн тоглолтод хүрэлцэн ирэхийг урья.

Дэлгэрэнгүй
Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт шинээр баригдаж буй барилгууд-2023 он

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт шинээр баригдаж буй барилгууд-2023 он

Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн салбарт шинээр баригдаж буй барилгууд-2023 он

Дэлгэрэнгүй

"Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт сургалт зохион байгууллаа.

"Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт сургалтыг “АС” сургалтын төв, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, “Жаргалан-Алтай”, “Марал-Алтай”, “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв, “Мандал Голомт” ХХК-ны байцаагч нийт 32 албан хаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД:

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД:

Цаашид лицензийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ илгээхгүй бол хүсэлт илгээгдэхгүй шалгалт гэсэн сонголт гарч ирдэг болно оо. 2025 онд хугацаа дуусах байсан ч тухайн жилийнхээ кредитээ цуглуулахгүй бол хүчингүй төлөвт орно шүү. Энэ мэдээллийг цааш ЭМ-ийн байгууллагууддаа хүргээрэй

Дэлгэрэнгүй
‘’Миний тоонот-Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн’’ нээлтээ хийлээ.

‘’Миний тоонот-Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн’’ нээлтээ хийлээ.

‘’Миний тоонот-Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн’’ нээлтээ хийлээ. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 27 дугаар тогтоолоор Нэгдсэн эмнэлгийн төрөх, хүүхдийн тасгийн оршиж байсан хуучин барилга, түүний газрыг чөлөөлөн ‘’Миний тоонот-Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн’’ байгуулах шийдвэр гарсан. Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр /2023.06.01/ "Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн" нээлтээ хийлээ. 1950 оноос хойш Алтай нутгийн хэдэн мянган эх амаржиж, олон мянган хүүхэд эмчлүүлэн эдгэрч, айл бүрийг азжаргалаар бялхуулсан өглөг буянтай газар “Азжаргалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулагдлаа. Уг цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санаачилгыг Эрүүл мэндийн газрын дарга асан Т.Ганболд санаачилж, Эрүүл мэндийн газрын дарга асан Ц.Туяа санхүүжилтийг шийдвэрлэхэд иэхээхэн үүрэг гүйцэтгэнажилласныг хэлэхэд таатай байна. Мөн Алтай нутгийн ард түмний эрүүл энхийн төлөө зүтгэж байсан алдартнууд болох Ардын эмч Н.Жамбал, П.Шижээ, Гавьяат эмч агсан Б.Загдрагчаа, Гавьяат эмч Ч.Нямдарь, Б.Дагвадорж, Д.Түмхүү, Г.Тогтох, Т.Шатарбал, Л.Бордух, Н.Чойжамц, Х.Бааст Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Н.Гүнд, Р.Бямбаа Д.Гомбосүрэн, Гавьяат багш Б.Дагданбазар, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан агсан Т.Цэдэв Г.Оросоонар санхүүжилтэд хандив өргөх ажлыг түүчээлэн зохион байгуулсан. “Азжаргалын цэцэрлэгт хүрээлэн”-ийн нээлтэд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Даваадорж, Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, Аймгийн Засаг даргын орлогч Г.Чинбат, АЗДТГазрын дарга Ш.Эрдэнэбат, Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал,Монгол Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, дипломатч, СГЗ, зохиолч,орчуулагч, доктор Д.Цахилгаан, Монгол Улсын Ардын эмч П.Шижээ, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Р.Бямбаа, Д.Гомбосүрэн,Н.Гүнд МУ гавьяат уурхайчин Дамба, Монгол Улсын хүний гавьяат эмч Т.Шатарбал Л.Бордух, Б.Дагвадорж,Д,Түмхүү,Ч.Нямдарь, Г.Тогтох, Д.Цэвээн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Д.Цэдэндорж, УБ хотын Оном бүрэн дунд сургуулийн захирал Боловсрол судлалын доктор О.Дашдорж, Ахмад эмч Б.Мижид, Ш.Сэлэнгэ, С.Жаргахсайхан, Г.Бүрэнчөдөр, ахмад эх баригч, Т.Баатарсүрэн, ахмад сувилагч Х.Цилаа, Ш.Сүнжидмаа, Х.Даваахүү, О.Цэмбэлноров нар хүрэлцэн ирж оролцлоо. Нээлтийн үеэр Ардын эмч Н.Жамбалын гэрэлт хөшөөг босгон мөнхжүүлэн, Эх хүүхдийн хөшөөг хүрээлэнгийн хүндэтгэлийн хойморт заллаа.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх