card

"Галзуу өвчний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр цахим хурал боллоо.

Эрүүл мэндийн яамнаас "Галзуу өвчний өвчлөлийн өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид анхаарах асуудлууд" сэдвээр цахим хурал зохион байгууллаа. Цахим хуралд ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд, ЗӨСҮТ-ийн удирдлага, эмч мэргэжилтнүүд болон 21 аймгийн Эрүүл мэндийн газрын удирдлагууд, ЗӨСТ-ийн эмч мэргэжилтэн 56 хүн оролцлоо. Тус хурал Говь-Алтай аймагт бүртгэгдсэн галзуу өвчний тохиолдолд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ЗӨСТ-ийн тархвар судлаач эмч Д. Мөнхзул мэдээлэл хийлээ. Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг мал, амьтнаас хүнд халдварладаг зоонозын хурц халдварт өвчин. Уг халдвараас 100% урьдчилан сэргийлэх боломжтой тул иргэд зэрлэг болон тэжээвэр мал , амьтанд хазуулсан тохиолдолд яаралтай эмнэлэгт хандан галзуугийн эсрэг вакцинд хамрагдах шаардлагатай юм.

Дэлгэрэнгүй
Шарга, Төгрөг, Бугат сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Шарга, Төгрөг, Бугат сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Эрүүл мэндийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу ажлын хэсэг Шарга, Төгрөг, Бугат сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Хүүхдийг ивээх сангийн санхүүгийн дэмжлэгээр дээрх сумдын 6-12 насны хүүхдийн шүдний өвчлөлийн судалгаа хиыж, "Үе тэнгийн сургагч" 45 хүүхдийг амны хөндий, гар угаалтын зөв дадал хэвшилийг үеийнхэндээ зааж сургахад чадавхжууллаа.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн иргэд, малчдад  хүргэх зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 26-наас  30-ны өдрүүдэд Чандмана, Эрдэнэ сум, Баянтоорой тосгоны нийт 9  багт эмч нар үзлэг зохион байгууллаа.  Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотор, дүрс оношлог

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн иргэд, малчдад хүргэх зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд Чандмана, Эрдэнэ сум, Баянтоорой тосгоны нийт 9 багт эмч нар үзлэг зохион байгууллаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийн дотор, дүрс оношлогоо, хүүхдийн эмчийн үзлэг оношлогоонд давхардсан тоогоор 554 малчид_ иргэд хамрагдлаа. Мөн “Эрт илрүүлэг үзлэг", Цусны даралт ихсэх өвчин", "Идэвхтэй дасгал хөдөлгөөн" сэдвүүдээр 890 гаруй хүнд мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй

"ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН" хөдөлгөөний нээлт зохион байгууллаа.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж байгаа гурван тулгуурт үндэсний хөдөлгөөний нэг нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн юм. Үндэсний хөдөлгөөнийг “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Эрүүл мэндийн боловсрол”, “Нийтийн биеийн тамир” гэсэн үндсэн дөрвөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч буй билээ. Тус хөдөлгөөний аймгийн нээлтийг өнөөдөр Аймгийн ЗДТГ, ЭМГ, БТСГ хамтран зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ш. Эрдэнэбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С. Мөнхжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Г. Лхагважаргал, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга Д. Сугар нар оролцож үг хэллээ. Нээлтэд ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, УАУНЭ, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, ЗӨСТ болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ХҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ОЛОН УЛСЫН ХҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР

ОЛОН УЛСЫН ХҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН “НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД”,” НАЙЗ БАЙЯ”, “ХАМТДАА ХАЙРЛАЯ ХАМГААЛЪЯ”, УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛСЭН “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ӨРТӨӨ” Эрүүл мэндийн газар, 3 өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн “Эрүүл мэндийн салбар өртөө”-гөөр зочилсон хүүхдүүд болон асран хамгаалагчдад “Улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт”, “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Өндөр тунт А аминдэм”-ийн хэрэглээ гэх мэт гарын авлагууд тараах материалыг түгээн, зөвлөгөө мэдээлэл болон эрүүл мэндийн боловсрол олгон, дархлаа дэмжих витаминаар урамшуулан, аяга өрөлтийн тэмцээнийг 7-10 насны нийт 16 хүүхдийг оролцуулан зохион байгуулж эхний гурван байрыг шалгаруулан мөнгөн шагналаар шагнаж урамшуулав нийт 125 хүүхэд, 96 асран хамгаалагчдад үйлчиллээ.

Дэлгэрэнгүй
Ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

Ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 108 сая мод тарьж ургуулах арга хэмжээний хүрээнд 6 сарын 3-ний өдөр Эрүүл мэндийн газрын хамт олон хуваарьт газраа 60 модыг тарьж, усалгаа хийв. Ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

Дэлгэрэнгүй
Олон Улсын хүүхдийн эрхийг  хамгаалах өдөр

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Есөнбулаг сумд амьдарч байгаа эрсдэлт нөхцөл дэх 39-н хүүхдэд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 13-н эмийн сан нийгмийн хариуцлагын хүрээнд баярын бэлэг гардууллаа.

Дэлгэрэнгүй
“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА.

“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЖ БАЙНА.

Спорт цогцолборт “Хуульчийн Про-боно” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй
“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын албан хаагчид Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг шалгаж, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан, бэлтгэл ажлыг хангуулах заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан манай байгууллагын албан хаагчид жигдрэлтийн дадлага сургуулилтад хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй
Хүүхдийн осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн сургалт

Хүүхдийн осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн сургалт

Хүүхдийн осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн сургалт Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 2023 оны 3 дугаар сарын 24-25-нд боллоо. Энэхүү сургалт Австралийн Элчин Сайдын Яамны санхүүжилтээр Хүүхдийн Ивээх Сангийн хэрэгжүүлж буй “Сумдын эмнэлэгт хүүхдийн гэмтлийн үеийн яаралтай тусламжийн чадавхыг сайжруулах, бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд болсон юм. Уг төслөөр дамжуулан сумдын эрүүл мэндийн төвүүдийн хүүхдийн осол гэмтлийн үеийн яаралтай тусламж үзүүлэх чадавхыг сайжруулах, хөдөө орон нутагт хүүхдэд тохиолдох осол гэмтлийн үеийн бэлэн байдалд дэмжлэг үзүүлэн, тусламж үйлчилгээг сайжруулснаар гэмтлийн шалтгаант нас баралт, өвчлөл, хүндрэлийг бууруулах зорилготой юм.

Дэлгэрэнгүй
Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний нас баралтын нийт 225 тохиолдол бүртгэгдсэнээс

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний нас баралтын нийт 225 тохиолдол бүртгэгдсэнээс

Улсын хэмжээнд 2022 оны жилийн эцсийн байдлаар халдварт өвчний нас баралтын нийт 225 тохиолдол бүртгэгдсэнээс ❗️төрөлхийн тэмбүүгийн 6 тохиолдол бүртгэгдсэн байна. ✅Эцэг эхээс дамжин халдварладаг ХДХВ, гепатит В вирус, тэмбүү, заг хүйтэн өвчнийг эрт илрүүлж, эмчилсэн тохиодолд эрүүл хүүхэд төрөх бүрэн боломжтой.

Дэлгэрэнгүй
Жилдээ нэг эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалан ирээдүйд эрүүлээр амьдарцгаая.

Жилдээ нэг эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалан ирээдүйд эрүүлээр амьдарцгаая.

Жилдээ нэг эрт илрүүлэгийн үзлэг, шинжилгээнд хамрагдаж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалан ирээдүйд эрүүлээр амьдарцгаая. #өвдөхөөсөөөмнөурьдчилансэргийлье.

Дэлгэрэнгүй
ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

ДЭЛХИЙН УСНЫ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1993 оны 03 сарын 22-ныг “Дэлхийн усны өдөр” болгон тунхаглаж, жил бүрийн энэхүү өдрийг өөр өөр уриан дор тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ жил Дэлхийн усны өдрийг “ӨӨРЧЛӨЛТИЙГ ХУРДАСГАЯ” уриан дор Эрүүл мэндийн газар, Ундарга Алтай ОНӨААТҮГ, Насан туршийн боловсролын төв хамтран “ тэмдэглэж байна. Тус өдрийн хүрээнд МСҮТөв, АШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн оюутан Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчд нийт 200 хүнд “Усны эрүүл ахуй”, “Усны зүй зохистой хэрэглээ”, “Усны нөөц, ашиглалт”-ын талаар сургалт зохион байгууллаа. Мөн сурагчдад “Ус бидэнд хэрхэн хүрдэг вэ?” автобустай аялал зохион байгууллаа. Энэ жилийн Дэлхийн усны өдрийн нэг онцлог бол НҮБ-аас “Дэлхий нийтээрээ 2023 он гэхэд бүх нийтийг шаардлага хангасан ус, ариун цэврийн байгууламжаар хангах зорилго тавьсан бөгөөд уг зорилгод хүрэхийн тулд хүн бүр өөрсдийн зүгээс хувь нэмрээ оруулах, усны үнэ цэнэ, үнэлэмжийг олон нийтэд таниулах, усны нөөц түүнийг зөв зохистой ашиглах, усны менежментийн өөрчлөлт, шинэчлэлтийг хурдасгаж, сайжруулах чиглэлээр улс орнуудыг хамтран ажиллах”-ыг уриалсан байна. Та өөрөөсөө эхэл! Чадах зүйлээ хий!

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх