card
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн иргэд, малчдад  хүргэх

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн иргэд, малчдад хүргэх

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багийн иргэд, малчдад хүргэх зорилгоор 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Тонхил, Дарив, Тайшир сумдын 11 багт давхардсан тоогоор 446 хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн дотор, дүрс оношлогоо, хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношлогоонд хамрагдлаа. Мөн “Эрт илрүүлэг үзлэг, Цусны даралт ихсэх өвчин, Зоонозын халдварт өвчнөөс сэргийлье, сэдвүүдээр 683 хүнд мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
Төрийн сангийн санхүүжилтээр 2020-2023 онд үндсэн боло, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн

Төрийн сангийн санхүүжилтээр 2020-2023 онд үндсэн боло, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн

Төрийн сангийн санхүүжилтээр 2020-2023 онд үндсэн боло, төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эмнэлгийн мэргэжилтэн

Дэлгэрэнгүй
ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 2023/09/15 Бүртгэх хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 19-ний 08:30 цагаас 09 дүгээр сарын 29-ний 17:30 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэх хэлбэр: Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан http://hr.hdc.gov.mn/ цахим хаягаар сургалтад бүртгүүлэх хүсэлт хүлээн авна. Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу. Эрүүл мэндийн ажилтан нь http://hr.hdc.gov.mn/ нэгдсэн бүртгэлийн санд өөрийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтрэн орж, “Зарлал” цэснээс “Сургалтын зар”-ыг сонгож, “Сургалтын төрөл сонгох” цонхноос “Дээшлүүлэх сургалт”-ыг сонгож, өөрт харагдах зарлагдсан сургалтуудаас зөвхөн нэг сургалтад бүртгүүлэх хүсэлт илгээнэ.(Давхар бүртгүүлэх, бүртгэлээ цуцлахыг програмаар хязгаарласан тул АНХААРНА УУ). Миний мэдээлэлд ерөнхий мэдээлэл, мэргэжил, ажлын туршлагыг бүрэн оруулах шаардлагатай /Миний мэдээлэл хэсгийг бүрэн оруулаагүй тохиолдолд сургалтын зар харагдахгүй болно/. Хүсэлт хүлээн авах хугацаа дууссаны дараа эрүүл мэндийн ажилтны http://hdc.gov.mn/ нэгдсэн бүртгэлийн сангийн “ИЛГЭЭМЖ” болон минийн мэдээллийн “СУРГАЛТ” хэсгээр хариу хүргүүлнэ. Тавигдах шаардлага: 1. Тухайн мэргэжлийн диплом эсхүл мэргэшлийн үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичигтэй байх; 2. Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн зөвшөөрөлтөй байх; /мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл шаардагдах мэргэжилд хамаарна/ Сургалт эхлэх хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 09. 1. МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ИХ ЭМЧ, ЭМ ЗҮЙЧ, ЭМНЭЛГИЙН БУСАД МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ № Сургалтын чиглэл Сургалтын хугацаа Сургалтын багц цаг Тухайн сургалтанд суралцах боломжтой мэргэжил, мэргэшил Сургалт эрхлэх байгууллага 1 Гемодиализ судлал 4 сар 16 Дотрын эмч, Мэдээгүйжүүлгийн эмч, Эрчимт эмчилгээний эмч УНТЭ, УХТЭ 2 Дурангийн онош зүй 3 сар 12 Мэс заслын эмч, Дотрын эмч УНТЭ 6 сар 24 Дотрын эмч УХТЭ 3 Сонсгол судлал 45 хоног 6 Чих хамар хоолойн эмч УНТЭ 4 Мэдээгүйжүүлэг судлал 3 сар 12 Мэдээгүйжүүлгийн эмч УНТЭ 5 Эрчимт эмчилгээ судлал 3 сар 12 Эрчимт эмчилгээний эмч УНТЭ 6 Нүүр амны мэс засал 3 сар 12 Нүүр амны мэс заслын эмч УНТЭ 7 Эмэгтэйчүүдийн бөөр, шээсний замын мэс засал судлал 3 сар 12 Бөөрний мэс заслын эмч УНТЭ 8 Бөөрний дурангийн мэс засал судлал 2 сар 8 Бөөрний мэс заслын эмч УНТЭ 9 Элэг шилжүүлэн суулгасны дараах хяналт 3 сар 12 Дотрын эмч, Хоол боловсруулах тогтолцоо судлалын эмч УНТЭ 10 Бөөр шилжүүлэн суулгасны дараах хяналт 3 сар 12 Дотрын эмч, Бөөр судлалын эмч УНТЭ 11 Хэвлийн хөндийн дурангийн мэс засал судлал 3 сар 12 Мэс заслын эмч УНТЭ УХТЭ 12 Яаралтай тусламж судлал 5 сар 20 Хүний их эмч, Уламжлат анагаах ухааны их эмч УНТЭ УХТЭ ЦТЭ, УГТЭ 13 Зүрхний хэт авиа оношилгоо судлал 5 сар 20 Зүрх судлалын эмч УНТЭ 3 сар 12 УГТЭ 14 Тархи судасны хэт авиан доплерографи, 5 сар 20 Мэдрэл судлалын эмч УНТЭ, УГТЭ, УХТЭ 15 Тархины цахилгаан бичлэг 5 сар 20 Мэдрэл судлалын эмч УГТЭ 16 Хэвлийн хөндийн хэт авиа оношилгоо судлал 3 сар 12 Хүний их эмч УНТЭ УГТЭ МХАОН 17 Нярай перинаталь судлал 1 сар 4 Нярай, перинаталь судлалын эмч ЭХЭМҮТ 3 сар 12 18 Хүүхэд судлалын өрх, сумын эмч нарын сургалт 1 сар 4 Хүний их эмч, Ерөнхий мэргэшлийн эмч, Өрхийн эмч ЭХЭМҮТ 19 Зонхилон тохиолдох хүүхдийн өвчин судлал 2 сар 8 Хүний бага эмч ЭХЭМҮТ 20 Хүүхэд судлал 3 сар 12 Хүүхэд судлалын эмч ЭХЭМҮТ 21 Хүүхдийн амь тэнссэн үеийн яаралтай тусламж 3 сар 12 Нярайн эмч, Эрчимт эмчилгээний эмч, Хүүхдийн эмч ЭХЭМҮТ 22 Хүүхдийн зүрх судлал 3 сар 12 Хүүхдийн зүрхний эмч ЭХЭМҮТ 23 Хүүхдийн уушги судлал 3 сар 12 Хүүхдийн уушгины эмч ЭХЭМҮТ 24 Хүүхдийн бөөр судлал 3 сар 12 Хүүхдийн бөөрний эмч ЭХЭМҮТ 25 Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлал 3 сар 12 Хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлалын эмч ЭХЭМҮТ 26 Хүүхдийн цус, хавдар судлал 3 сар 12 Хүүхдийн цус, хавдрын эмч ЭХЭМҮТ 27 Хүүхдийн дотоод шүүрэл судлал 3 сар 12 Хүүхдийн дотоод шүүрлийн эмч ЭХЭМҮТ 29 Хүүхдийн мэдээгүйжүүлэг судлал 3 сар 12 Хүүхдийн мэдээгүйжүүлгийн эмч ЭХЭМҮТ 30 Хүүхдийн эрчимт эмчилгээ судлал 3 сар 12 Хүүхдийн эрчимт эмчилгээний эмч ЭХЭМҮТ 31 Хүүхдийн мэдрэл судлал 3 сар 12 Хүүхдийн мэдрэлийн эмч ЭХЭМҮТ 32 Хүүхдийн мэс засал судлал 3 сар 12 Хүүхдийн мэс заслын эмч ЭХЭМҮТ 33 Хүүхдийн нүд судлал 3 сар 12 Хүүхдийн нүдний эмч ЭХЭМҮТ 34 Хүүхдийн чих хамар хоолой судлал 3 сар 12 Хүүхдийн чих хамар хоолойн эмч ЭХЭМҮТ 35 Хүүхдийн сэргээн засал судлал 3 сар 12 Хүүхдийн сэргээн заслын эмч ЭХЭМҮТ 36 Эх барих, эмэгтэйчүүд судлал 3 сар 12 Эх барих, эмэгтэйчүүдийн эмч ЭХЭМҮТ 37 Эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээ судлал 3 сар 12 Эх барих, эмэгтэйчүүдийн эмч ЭХЭМҮТ 38 Эх барих, эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг судлал 3 сар 12 Мэдээгүйжүүлэг судлалын эмч ЭХЭМҮТ 39 Эх барих эмэгтэйчүүд судлалын өрх, сумын эмч нарын сургалт 1 сар 4 Хүний их эмч, Ерөнхий мэргэшлийн эмч, Өрхийн эмч ЭХЭМҮТ 40 Эх барих, эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоо судлал 3 сар 12 Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Дүрс оношилгооны эмч ЭХЭМҮТ ААГТМЭ ӨАГТМЭ 41 Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал 3 сар 12 Эх барих эмэгтэйчүүдийн эмч ААГТМЭ ӨАГТМЭ 42 Эмэгтэйчүүдийн мэс засал судлал 3 сар 12 Эх барих эмэгтэйчүүдийн эмч ЭХЭМҮТ 43 Хөх, улаан хоолойн хавдрын мэс засал судлал 5 сар 20 Мэс заслын эмч ХСҮТ 44 Ходоод нарийн гэдэсний хавдрын мэс засал судлал 5 сар 20 Мэс заслын эмч ХСҮТ 45 Элэг цөсний хавдрын мэс засал судлал 5 сар 20 Мэс заслын эмч ХСҮТ 46 Нойр булчирхайн хавдрын мэс засал судлал 5 сар 20 Мэс заслын эмч ХСҮТ 47 Уушиг, голтын хавдрын мэс засал судлал 5 сар 20 Мэс заслын эмч ХСҮТ 48 Бүдүүн шулуун гэдэсний хавдрын мэс засал судлал 5 сар 20 Мэс заслын эмч ХСҮТ 49 Хавдрын хөнгөвчлөх эмчилгээ 5 сар 20 Хүний их эмч, Хавдрын эмч ХСҮТ 50 Эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал 3 сар 12 Эх барих эмэгтэйчүүдийн эмч, Эмэгтэйчүүдийн хавдрын эмч ХСҮТ 51 Умайн хүзүүний эс зүй 3 сар 12 Хүний их эмч, Эс судлаач /Биоанагаахын мэргэжилтэн/ ХСҮТ 52 Халдварт өвчин судлал 3 сар 12 Халдвартын эмч ХӨСҮТ 53 Сүрьеэ судлал 3 сар 12 Халдвартын эмч, Сүрьеэгийн эмч ХӨСҮТ 54 Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлал 1 сар 4 Анатомийн эмгэг судлалын эмч ЭСҮТ 55 Бичил зүү эмчилгээ судлал 3 сар 12 Зүү эмчилгээний эмч УАУТХ 56 Тархины харвалтын сэргээн засах эмчилгээ 1 сар 4 Сэргээн засал судлалын эмч УГТЭ 57 Зүрхний шигдээсийн сэргээн засах эмчилгээ 1 сар 4 Сэргээн засал судлалын эмч УГТЭ 58 Комьпютер томографи оношилгоо эмчилгээ 3 сар 12 Дүрс оношилгоо судлалын эмч УНТЭ 59 Болорын мэс засал 3 сар 12 Нүд судлалын эмч УГТЭ 60 Судасны мэс засал 3 сар 12 Ерөнхий мэс заслын эмч УГТЭ 61 Сонсгол, хэл засал судлал 3 сар 12 Чих, хамар, хоолойн эмч ЭХЭМҮТ 2. МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУВИЛАГЧ, ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ № Сувилагч, тусгай мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалтын чиглэл Элсэгч Хугацаа Багц цаг СЭБ 1. Гемодиализ сувилахуй Дипломын болон бакалаврын боловсролтой сувилагч 2,5 сар 10 УНТЭ 2. Оношилгооны дурангийн сувилахуй 3 сар хүртэл 12 УНТЭ, УХТЭ 3. Цус цусан бүтээгдэхүүний технологич 3 сар 12 ЦССҮТ 4. Жирэмсний хяналт Хүний бага эмч 2 сар 8 ЭХЭМҮТ 5. Яаралтай тусламж 2 сар 8 УНТЭ 6. Осол гэмтлийн анхан шатны тусламж 2 сар 8 ГССҮТ 7. Эх баригчийн мэргэжил дээшлүүлэх сургалт Эх баригч 1 сар 4 ЭХЭМҮТ 8. Донтох эмгийн сувилахуй Тухайн мэргэжлийн чиглэлээр төрөлжсөн мэргэшлийн сургалтад суралцаж төгссөн, тухайн мэргэжлээр нэг буюу түүнээс дээш жил ажилласан сувилагч, бусад мэргэжилтэн 1 сар 4 СЭМҮТ 9. Мэдээгүйжүүлгийн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 УНТЭ 10. Мэс заслын сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 УНТЭ 11. Нярайн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 ЭХЭМҮТ 12. Хүүхдийн сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 ЭХЭМҮТ 13. Хавдрын бүртгэл судлал 1 сар 4 ХСҮТ 14. Үйл онош зүй 1 сар 4 УНТЭ 15. Эмчилгээний гоо заслын сувилахуй 1 сар 4 АӨСҮТ 16. Яаралтай тусламжийн сувилахуй 1 сар 4 УНТЭ 17. Эрчимт эмчилгээний сувилахуйн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 УНТЭ 18. Клиник биохими судлалын техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 УНТЭ 19. Бичил амь судлалын техникчийн мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 УНТЭ 20. Бүртгэл мэдээллийн ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт 1 сар 4 ЭМХТ Сургалтын төлбөр: Сургалтын төлбөрийн хэмжээ нь 2015 оны Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 97/56 дугаар тушаалаар батлагдсан зардлын жишгийн дагуу 1 багц цагийн төлбөр нь 16000 төгрөг.

Дэлгэрэнгүй
Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын хуваарь, мэргэшлийн чиглэлээр

Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын хуваарь, мэргэшлийн чиглэлээр

Үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтын хуваарь, мэргэшлийн чиглэлээр

Дэлгэрэнгүй
ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛ /2023/

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛ /2023/

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЖИШИГ СОРИЛ /2023/

Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа

Химийн хорт бодистой ажиллах үеийн хувийн хамгаалах хувцас хэрэгсэл

Дэлгэрэнгүй
Эмнэлгийн мэргэжилтний анхааралд

Эмнэлгийн мэргэжилтний анхааралд

ИРГЭН ТА эмчлэх сувилах, эх барих, сэргээн засах үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан бол ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 6.7 дахь зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг анхаарна уу

Дэлгэрэнгүй

"Эмнэлгийн байгууллагын ёс зүй", "Эмнэлгийн ажилчдын харилцааны ур чадвар" сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

"Эмнэлгийн байгууллагын ёс зүй", "Эмнэлгийн ажилчдын харилцааны ур чадвар" сэдэвт 2 кредиттэй сургалтыг “Нарны Шаргал Тусгал” ТББ-ын багш нар 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын зааланд танхим болон цахимаар зохион байгууллаа. Танхимын сургалтад Нэгдсэн эмнэлэг болон хувийн эмнэлэг, эмийн сангаас 11, цахимаар сумын эрүүл мэндийн байгууллагуудаас 9, нийт 20 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
СУВИЛАХУЙ СУДЛАЛААР МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ЦАХИМ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

СУВИЛАХУЙ СУДЛАЛААР МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН ЦАХИМ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын Сувилагчдын Нийгэмлэг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг хамтран Сувилахуй судлалаар мэргэшлийн зэрэг горилогчийн онолын шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр цахимаар зохион байгуулж тэргүүлэх 2, ахлах 13 нийт 15 сувилагч тусгай мэргэжилтэн хамрагдаж 100 хувь тэнцэж, ур чадварын шалгалтыг 2023 оны 06 дугаар сарын 24-26 хооронд Улаанбаатар хотод өгөхөөр боллоо.

Дэлгэрэнгүй
АЛБАН БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

АЛБАН БИЧИГ БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

Албан бичиг гэдэг нь: Хууль тогтоомжид заасан эрх, үүргийн хүрээнд тодорхой асуудлаар байгууллага хооронд болон байгууллага, иргэдийн харилцсан баримт бичгийг хэлнэ. Албан бичиг боловсруулахад бичвэрийг хүүрнэх өгүүлбэрээр болон хүснэгтэн хэлбэрээр төрийн албан ёсны хэллэгээр бичнэ. Бичвэр нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна. Үүнд. -Баримт бичгийн утгыг бүрэн, тодорхой, зөв илэрхийлсэн байх; -Хоёрдмол утгагүй; -Үгийн сонголт зөв байх; -Зөв бичих дүрэм, найруулга зүйн алдаагүй байх; -Албан ёсны тогтсон үг хэллэгтэй байх; -Агуулга учир зүйн дэс дараалалтай байх. -Arial фонтын 11-12 хэмжээтэй, хүснэгтэн мэдээлэл 9-11 байна. А-4 цаасны хэмжээ Дээд захаас 20 мм (хөндлөн 30 мм) Доод захаас 20 мм (хөндлөн 15 мм) Зүүн захаас 30 мм (хөндлөн 20 мм) Баруун захаас 15 мм (хөндлөн 20 мм) Мөр хоорондын зайг А4 хэмжээтэй цаасан дээр 1,15-1,5 байна. А5 хэмжээтэй цаасан дээр 1,0-ээр авна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдад илгээх албан бичигт эцэг /эх/-ийн болон өөрийнх нь нэрийг бүтнээр, бусад тохиолдолд (байгууллагын нэр, албан тушаал, овогийн үсэг, өөрийн нэр)-ийг бичиж “ТАНАА” гэсэн үг хэрэглэж, хүндэтгэн бичнэ. “Тэргүү”-г бичихдээ баримт бичгийн үндсэн агуулгыг оновчтой, тодорхой илэрхийлсэн тэргүүг нэг өгүүлбэрт багтаан, эхний үсгийг томоор, үеэр таслахгүй бичнэ. Тухайн албан бичгийн бичвэрт он, сар, өдрийг бичихдээ задлаж бичнэ. (2022 оны 10 дугаар сарын 21) 1-9 хүртэлх тоог (01-09) гэсэн байдлаар хоёр оронтой болгож бичнэ. Хариутай албан бичгийн хариуг явуулах бол тухайн албан бичгийн (дугаар, он, сар, өдөр)-ийг бичвэрт оруулж бичихгүй. Хөрөнгө, санхүүгийн болон бусад дүн тоон мэдээллийг дараах байдлаар бичнэ. Бичвэр дунд орох мөнгөн дүнг дугуй ( ) хаалт хэрэглэн тоо, үсгээр бичнэ. Жишээ нь: 3 653 000 (гурван сая зургаан зуун тавин гурван мянга) г.м Хоёр ба түүнээс дээш хуудастай баримт бичгийг хоёрдугаар хуудаснаас эхлэн тоогоор дугаарлана. Дугаарыг хуудасны дээд захаас 10 мм зайд голлуулан (2)-оос эхлэн дугаарлана. Гарчиг, бүлэг, зүйл, хэсэг, заалт, дэд заалтын дугаарыг илэрхийлэх тооны ард цэг тавьж, эх бичвэрийг зай авахгүйгээр бичнэ. Албан бичгийн үлдэх хувь дээр боловсруулсан, хянасан албан тушаалтаныг албан бланкны сүүлийн хуудасны ард тэмдэглэнэ. Нэг хуудастай албан бичгийн үг үсгийн алдаа, баримт бичгийн стандартыг тохируулах ажлыг байгууллагын бичээч-оператор хариуцах ба 2 болон түүнээс дээш хуудастай албан даалгавар бусад төрлийн баримт бичгийн үг үсгийн алдаа, найруулга зүйг боловсруулсан, хянасан албан тушаалтан хариуцна. АЛБАН БИЧГИЙН ХАВСРАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ Албан бичиг хавсралттай бол энэ тухай баримт бичигт заавал дурдана. Шалгалтын актыг хүргүүлэв. Хавсралт .... хуудастай. Албан бичиг 2 болон түүнээс дээш хавсралттай бол дараах загвараар бланк дээр бичнэ. 1 дүгээр хавсралт: Шалгалтын акт, .... хуудастай. 2 дугаар хавсралт: Дүгнэсэн үзүүлэлт, .... хуудастай. Албан бичигт хавсаргасан мэдээллийн хавсралтын тэмдэглэгээг дараах байдлаар бичнэ. (Байгууллагын нэр) ...... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаар албан бичгийн хавсралт (Байгууллагын нэр) ...... оны .... дугаар сарын ....-ны өдрийн ..... дугаар албан бичгийн ... дүгээр хавсралт Албан бичгийн хавсралт нь хэвлэмэл хуудас бүхий баримт бичгийн эх, хуулбар хувь болон баталсан, зөвшөөрсөн тэмдэглэлтэй бол хавсралтын тэмдэглэгээг хийхгүй. Тухайн албан бичгийг боловсруулсан албан тушаалтан удирдлагад танилцуулж, гарын үсэг зуруулан байгууллагын тамга, тэмдэг даруулсаны дараа бичиг хэрэгт өгсөнөөр тухайн албан бичиг хүчин төгөлдөр баталгаажина. Мөнгө санхүү, хүний нөөцийн холбогдолгүй бол тухайн албан бичгийг байгууллага чиг үүргийнхээ хүрээнд зохион байгуулалтын нэгжийн дарга гарын үсэг зурж, байгууллагын тэмдгээр баталгаажуулж явуулна. Боловсруулсан албан бичгийг хэвлэмэл хуудас дээр буулгасаны дараа засвар, өөрчлөлт орсон тохиолдолд боловсруулсан, хянасан албан тушаалтан хэвлэмэл хуудас (бланк)-ыг үр ашиггүй зарцуулсан тохиолдолд нөхөн бүрдүүлэлт хийх, зардалыг дотоод журамд тусган төлүүлж болно. БАРИМТ БИЧГИЙН ШИЙДВЭРЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ ХУГАЦАА:  Удирдлага цохолт хийсэн өдрөөс эхэлж ажлын 7 хоногт;  Шуурхай шийдвэрлэж болох асуудлыг ажлын 1-3 хоногт;  Шийдвэрлэх хугацааг баримт бичигт заасан бол дурдсан хугацаанд;  Иргэдийн өргөдөл, гомдлын хариуг холбогдох хууль, тогтоомжид заасан хугацаанд;  Бусад байгууллагатай хамтран шийдвэрлэх бол хуанлийн 30 хоногт. АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХОРИГЛОХ ЗҮЙЛС:  Бичиг хэрэгт БҮРТГЭГДЭЭГҮЙ баримт бичгийг хүлээн авч шийдвэрлэхийг хориглоно.  Баримт бичгийг эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн ДАРДСААР баталгаажуулахыг хориглоно.  Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ХЭВЛЭГЧ, ХУВИЛАГЧ, МАШИНААР хэвлэсэн хэвлэмэл хуудас хэрэглэхийг хориглоно.  Байгууллагаас боловсруулсан баталгаажуулаагүй захирамжлалын болон зохион байгуулалтын баримт бичигт УРЬДЧИЛЖ он, сар, бүртгэлийн дугаар олгохыг хориглоно.  Байгууллагын ажилтан албан хэрэг хөтлөлтийн явцад үүсэж хөтлөгдсөн мэдээллийн сан, баазаа УСТГАХЫГ хориглоно.  Бичиг хэргээс дугаар аваагүй баримт бичгийг бусдад дамжуулах, илгээхийг хориглоно.

Дэлгэрэнгүй
ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕИЙН СТРАТЕГИЙН ДАДЛАГА СУРГУУЛЬ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339,340 дүгээр тогтоолоор батлагдсан “ Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд зарлан мэдээллийн дохио дамжуулах дадлага сургуульд Эрүүл мэндийн газрын албан хаагчид оролцож, байгууллагын гадаах аюулгүй талбайд цугларлаа.

Дэлгэрэнгүй

"Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт сургалт зохион байгууллаа.

"Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй" сэдэвт сургалтыг “АС” сургалтын төв, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2023 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулж, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, “Жаргалан-Алтай”, “Марал-Алтай”, “Энх-Алтай” өрхийн эрүүл мэндийн төв, “Мандал Голомт” ХХК-ны байцаагч нийт 32 албан хаагч хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
Ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

Ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймгийн Засаг даргын 108 сая мод тарьж ургуулах арга хэмжээний хүрээнд 6 сарын 3-ний өдөр Эрүүл мэндийн газрын хамт олон хуваарьт газраа 60 модыг тарьж, усалгаа хийв. Ногоон ирээдүйгээ хамтдаа бүтээцгээе.

Дэлгэрэнгүй
Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл явагдана.

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл явагдана.

Мэргэшлийн зэргийн шалгалтын бүртгэл 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 6 дугаар сарын 5-ны өдөр хүртэл явагдана. 2023 оны зэргийн шалгалтыг 31 эрх бүхий байгууллага зохион байгуулна (http://hdc.gov.mn/page/111/ линкээр холбоо барих мэдээллийг хараарай). Шалгалтад бүртгүүлэхдээ програмын Миний мэдээлэл хэсгийн Ерөнхий мэдээлэл, Мэргэжил, Ажлын туршлага, Боловсрол, Нийгэмлэг, Дүйцүүлэх материал хэсгийг бүрэн бөглөсөн тохиолдолд таньд тохирох шалгалтын зар харагдана. Бүртгүүлэхдээ програмын ТУСЛАМЖ хэсгээс 1. Мэргэшлийн зэргийн өргөдлийн маягт 2. Мэргэшлийн зэргийн байгууллагын тодорхойлолтын маягт 3. Өөрт хамаарах Нийгэмлэг/Холбоо, МСЗ-ийн тусгай шаардлагыг загварын дагуу бүрдүүлж, PDF файл болгон Дүйцүүлэх материал хэсэгрүү оруулж өгнө. Материал дутуу бол ШАЛГАЛТАД ОРУУЛАХГҮЙ.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх