card

Мэндчилгээ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛ, ДЭВШИЛ

Ардын засгийн газрын 18 дугаар хурал 1930 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж  орон нутгийн засаг захиргааны байгуулалтад өөрчлөлт оруулах тухай хэлэлцсэн байна. Энэ үед хуучин таван аймгийн суурь дээр тулгуурлаж шинээр 13 аймгийг байгуулжээ. Түүний нэг нь Алтай аймаг. Алтай аймгийн анхдугаар их хурал 1931 оны 03 дугаар сарын 18-аас 4 дүгээр сарын 28-ыг хүртэл 10 гаруй хоног хуралдаж, аймагтаа хэд хэдэн албан газрыг байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсний дотор ... хүн, мал эмнэлгийг байгуулахаар заажээ.

1931 онд  Хан Тайширын арын хүрээний дэргэд  “Доктор” эмнэлэг  байгуулагджээ. Эмнэлгийн албыг 1931 онд орон байртай  бодит байдлаар ажиллуулж эхэлсэн байна. Олон жилийн судалгаагаар Алтай аймгийн эрүүл мэндийн байгууллагын суурь тавигдаж, голмтоо асаасан үе хугацааг тогтооход, 1929 онд үүссэн гэж хэвлэл, түүхэн баримтуудад тэмдэглэгдсэн байдаг боловч, тухайн үеийн эрх бүхий байгууллагын акт баримтууд бидэнд олдоогүйн улмаас Алтай аймгийн анхдугаар их хурлын шийдвэр, тогтоолын заалтыг үндэслэн 1931 оноос тус аймгийн Эрүүл мэндийн байгууллагын түүхийн хуудсыг нээж байгаа юм

                                                                                  НЭГДҮГЭЭР ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН АНХАН ШАТ (1931-1950)

Энэ үеийн онцлог, хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа:

  • Сувилагчийн болон бага эмчийн салбарууд зариим сумд байгуулагдаж эхэлсэн.
  • Нийгмийн халдварт өвчинтэй тэмцэх компанит ажлууд хийгдэж эхэлсэн.
  • Арьс өнгөний өвчинтэй тэмцэх ажил эрчимтэй хийгдсэн.
  • Өвчтнийг анх хэвтүүлэн эмчлэх болсон.
  • Санитарии, сувилагч бага эмчийн мэргэжил олгох курс, дамжаагаар хүн эмнэлгийн анхан ба дунд шатны мэргэжилтэй мэргэжилтнийг бэлтгэж ажиллуулав.
  • 1935 онд доктор Г.Лодон бага эмч байхдаа Тонхил сумд ажиллаж байв.
  • 1938 онд Эрдэн сумын Сангийн далайн сувилагчийн салбар нэг гэртэйгээр Рашбалжир гэдэг сувилагч ажиллаж байв.
  • 1940 онд аймагт 15 ортой их эмчийн салба нэг, 35 ортой бага эмчийн салбар 10, эх баригч ийн салбар нэг, эмийн сан нэг байгуулагдав.
  • 1941 онд аймгийн яамны эмнэлгийн хэлтсийн даргаар Г.Лодон дэвшин ажиллажээ.
  • 1943 оноос үндэсний их эмч Чадраабал Хантайширын Цагаан оломд 10 ортой больницод ажиллаж, аймагт ирж үзлэг хийдэг байжээ.
  • 1943 оны 7 дугаар сарын 8-ны өдөр аймгийн 63 тоот захирамжаар аймгийн төвд эмийн сан байгуулах шийдвэр гарав.
  • 1946 онд аймгийн VI бага хурлын тогтоолд “Больниц, амбулатори, эмнэлэг, эмчлэн сэргийлэх газар, төрөх тасгууд сувилал, амралтын газруудыг өргөтгөх, 5 жилийн эцэст  3-аас доошгүй сумд их эмчийн салбар байгуулахаар товлон тогтоожээ.
  • 1948 оны 8 дугаар сард Хасагжаргаланд гэдэсний хижиг гарч, таван хүн өвчилснөөс хоёроос бусад нь эдгэрчээ.
  • 1949 онд тарваган тахлыг эсэргүүцэх станц анх байгуулагджээ.
  • 1950 оноос эмнэлгийн хэлтсийн даргаар их эмч ажиллах болж 1951-1957 онд их эмч Дулмаа ажиллаж байжээ.

1940 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 48-р тогтоолоор Говь-Алтай аймаг байгуулагджээ. Аймаг байгуулах комисс ажилдаа орж “Олон нуурт” төвлөрөн 1940 оны 12-р сарын 5-ны 09:00 цагаас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Арын хүрээний суурин дээрээс Түмэн сумын сувилагчийн салбарыг татан авчирч аймгийн төвд больниц байгуулахад бага эмч 2, сувилагч3, асрагч 3, ком?ндат нэг бүгд 9 орон тоотойгоор ажиллаж эхэлжээ.

1944 он хүртэл эмнэлгийн төсөв аймгийн яамны төсөвэй хамт байсан нь хэд хичнээн төгрөгний төсөв хөрөнгийг хэрхэн зарцуулж байсныг мэдэх боломж бага юм.

1942 оны 2 дугаар сард аймгийн 3 дугаар бага хурлаар эмнэлгийн талаар тогтоосон нь:

  1. Халдвартын тарилга /сэргийлэх тарилга/ 13500 хүнд хийж гүйцэтгэх
  2. Дэлгэр, Тамч сумдад бага эмчийн салбар байгуулах
  3. Эмнэлгийн ажилчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэх
  4. Сумдын ариун цэврийн комиссыг байгуулахыг эмнэлгийн хэлтсийн дарга нарт даалгажээ.

1945 онд аймгийн эмнэлгийн хэлтэс нь албан бичгийн  тамга, нүүртэй болж нягтлан бодогч, ариун цэврийн байцаагч, эмнэлгийн  байцаагчийн  бүрэлдэхүүнтэйгээр ажилласан ч эмнэлгийн хэлтсийн дарга  тушаал гаргах эрхгүй аймгийн даргын тушаалд эмнэлгийн талаарх асуудлууд багтаж гарлаг байжээ.

Аймгийн даргын 1943 оны 7 дугаар сарын 8-ны өдөр аймгийн 63 тоот захирамжаар аймгийн төвд эмийн сан байгуулах шийдвэр гаргаснаар тус аймагт Эм хангамжийн байгууллагын суурь тавигдсан байна. 1945 онд анхны салбар эмийн сан Тонхил суманд байгуулагдсанаас хойш эмийн сангийн тоо жил бүр нэмэгдэж цаашдаа бүх сумдад эмийн сан ажиллах болжээ.

1947 онд аймгийн хэмжээгээр их эмч нэг, бага эмч 11, сувилагч 27, асрагч 20, багийн сувилагч 90,  бага эмчийн салбар 15, өвчтнийг хэвтүүлэх ор 90, үүнээс аймгийн  больниц 20 ортой, бага эмчийн салбарууд 70 ортой байжээ.

ХОЁРДУГААР  ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН  ӨРНҮҮН ХӨГЖЛИЙН ҮЕ ШАТ (1951-1970)

Энэ үеийн онцлог, хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа:

  • 1950 онд түргэн тусламжийн  “ГАЗ-69” машин ирж жолооч Ц.Чойжил анх жолооджээ:
  • 1951 онд аймгийн төвд тарваган тахал гарч, бүхнийг цочирдуулж байжээ.
  • 1951 оноос мухар олгойн мэс ажилбар болон бусад жижиг хагалгааг хийж эхэлжээ.
  • 1951-1952 онд монгол их эмч нарын тоо  нэмэгдэж 1951 онд их эмч Т.Жамсран хөл тайрах мэс засал анх хйижээ.
  • 1951 онд эмлэг 682.6 мянган төгрөгийн төсөвтэй болжээ.
  • 1951 онд нэгдүгээр ясли байгуулагдав.
  • 1953 онд төрөх эхэд кесеров хагалгааг анх хийсэн байна.
  • 1954 онд 18 сум бага эмчийн салбартай болов.
  • 1956 оноос аймгийн больницод өндөгний цус, шээсний ерөнхий шинжилгээ  хийгдэж эхэлжээ.
  • 1959, 1960 онд Бигэр, Тонил сумдад их эмчийн салбартай болжээ.
  • 1960 оноос арьс өнгө, сүрьеэ өвчнийг эсэргүүцэх диспансертай болов.
  • 1960 онд нэгдсэн больниц 1, диспансер 2, их эмчийн салбар 5-тай болов.
  • 1960онд бага эмчийн салбар 26, ор нь 350, эмийн сан 5, төрөх тасаг 22, их эмч 25, бага эмч 44, эх баригч 24, сувилагч 77, асрагч 70 хүн ажиллажээ.
  • 1962 онд аймгийн төвд хүүхдийн больниц, Бигэрт сум дундын эмнэлэг байгуулагдав.
  • 1954 онд Баян-Уул суманд их эмчийн салбар байгуулагджээ.
  • 1964 онд Төгрөг, Баян-Уул сумын их эмчийн салбарыг сум дундын эмнэлэг болгон өргөтгөжээ.
  • 1967 онд аймгийн төвд Анагаах ухааны дунд сургууль байгуулагдав.

ГУРАВДУГААР  ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН  БОЛОВСОН ХҮЧНИЙ “ОТРЯД” БИЙ БОЛЖ, МАТЕРИАЛЛАГ БААЗ БЭХЭЖСЭН нь (1971-1990)

Энэ үеийн онцлог, хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа:

  • Ардын хувьсгалын 50 жилийн ой угтсан ажлаар аймгийн Эрүүлийг хамгаалах газар улсад 2-р байр эзэлжээ.
  • 1972 онд Эрүүлийг хамгаалах газар социалист уралдаанд 1-р бар эзэлжээ
  • 1973, 1974 онуудад Эрүүлийг хамгаалах газар, Алтай хотын 1, 2-р ясли , АЦХС-ын станц, Аптекуудыг удирдах контор социалист уралдаанд эхний байруудад шалгарчээ.
  • 1976 онд түргэн тусламжийн жолооч нарын аймгийн анхдугаар зөвлөгөөн хийжээ.
  • 1976 онд “Залуучуудын үнэн” сонины уншигч-редакцийн  уулзалтаар улсад тэргүүн байрт шалгарсан аймгийн Эрүүл мэндийн газар Москивич-1350 маркийн автомашинаар шагнагдав.
  • 1977 онд  2-р ясли, Баян-Уул, Бигэр, Цогт, Тонхил, Цээл, Тайшир, Жаргалан  сумдад ясли байгуулагдав.
  • 1980-1990 онд 7, 8 таван жилийн төлөвлөгөөний жилүүдэд яслийн орны тоо 25%, төрөх тасгийн тоо 5%, хүүхдийн хэсэг 25%-иар нэмэгджээ.
  • Төв, хөдөөгийн эмнэлгийн салбарын 60% нь нэг загварын барилгатай болжээ.
  • Эрүүлийг хамгаалах газрын дарга Р.Бямбаагийн санаачилгаар 1986 онд “Төрөхийн өмнөх эхчүүдийн амрах байр”-ыг нэг загварын зургаар бариулж улсын хэмжээнд туршлага болгон нэвтрүүлэв.
  • Мэс заслын хөгжилд анестезиологи реаминатологийн албыг 1976 оноос хөгжүүлэн  их эмч Н.Эрдэнээ, М.Баянхүү, П.Тэгшээ нар ажиллаж байв.
  • 1990 оноос нуруу нугасны мэдээ алдуулалтыг хийж эхэлжээ
  • 1979 оноос анхны эмэгтэй мэс засал ч их эмчээр С.Зүмбэрэл ажиллажээ.
  • 1986 онд Б.Загдрагчаа, Д.Доржготов нар зүрхний нэвтэрсэн шарханд, Г.Оросоо, Б.Загдрагчаа нар цээжний хөндийн том судсанд анх хаймсуур тавьжээ.
  • 1996 оноос Л.Гантөмөр уушиг тайрах, тархинд хурсан цус авах хагалгааг мэргэжлийн өндөр түвшинд хийжээ.
  • 1982 онд их эмч Д.Доржготов, Д.Чинбат нар Илизаревийн аппаратыг анх эмчилгээнд нэвтрүүлжээ.
  • 1984 онд мэдрэлийн тасаг байгуулагдаж анхны мэдрэлийн их эмчээр Н.Ширмэн, сувилагч, асрагч тус бүр 3 орон тоотой 20 ортой ажиллаж эхэлжээ.
  • 1972 оны 6-р сараас аймгийн больницын дэргэд цус сэлббэх салбар станц байгуулагдаж, цусны бөөмийн цул, шингэнсийвэн зэрэг шинэлэг бүтээгдэхүүнийг бэлтгэн иргэдэд үйлчлэх үйлчилгээг өргөжүүлэв.
  • 1983 онд Алтай хотод 160 ортой больницын барилга ашиглалтад оржээ.

             ДӨРӨВДҮГЭЭР   ҮЕ БУЮУ ЭРҮҮЛ МЭДИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ АГУУЛГА ХЭЛБЭР, БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ШИНЭЧЛЭГДСЭН НЬ (1991 оноос хойш)

Энэ үеийн онцлог, хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа:

  • 1992 онд Алтай хотод 24 цагийн үйлчилгээтэй 30 ортой ясли ашиглалтанд оров.
  • 1992 оноос Ардын уламжилт эмнэлгийн тасгийг ажиллуулав.
  • 1992 оноос хувийн эмнэлэг нэг, эмийн сан гурав, тохиролцооны эмийн сан нэг, халдваргүйтгэлийн товчоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд үйл ажиллагаа явуулж эхлэв.
  • 1993 оноос Иргэний Эрүүл мэндийн даатгалын хууль гарахтай холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төгөрг сум дундын эмнэлэг, Тонхил сумын эмнэлэгт эрүүл мэндийн үйлчилгээний жижиг өртгийг тогтоож байв.
  • 1994 онд Эрүүлийг хамгаалах газрын ыүтэц өөрчлөгдөн татан буугдав. Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст эрүүл мэнд хариуцсан түшмэл ажиллах болов.
  • Монгол улсын Засгийн газрын 1995 оны 150-р тогтоол, Аймгийн Засаг даргын 1996 оны 3-р сарын 01-ний 32 тоот захирамжаар Эрүүл мэндийн байгууллагын удирдлагын бүтэц өөрчлөгдөн шинэчлэгдэв.
  • 1996 онд Анагаах ухааны дунд сургуулийг аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй нэгтгэн “Анагаах ухааны төв”, “Нийгмийн эрүүл мэндийн төв” гэсэн 2 төв зохион байгуулагдан, Анагаах ухааны төвийн захирлаар Х.Оросоо, Нийгмийн эрүүл мэндийн төвийн захирлаар Д.Гомбосүрэн томилогдон ажиллав.
  • 1997 онд ЭМНХХ-ийн сайдын 1997 оны 6-р сарын 22-ний А/267 тоот тушаалаар  Нэгдсэн эмнэлгийг Анагаах ухааны төвөөс салгаж, Нийгмийн эрүүл мэндийн төвтэй нэгтгэн, захирлаар нь Д.Лхагвацэрэнг томилов.
  • 1997 оноос Анагаах ухааны дунд сургуулийг бие даан ажиллуулах болов.
  • 1999 онд ЭМНХХ-ийн сайдын А/187 тоот тушаал, Аймгийн Засаг даргын 1999 оны 12-р сарын 12-ны 195 тоот захирамжаар “Эрүүл мэндийн газар”-ыг шинээр байгуулж даргаар нь Ч.Нямдарийг, Нэгдсэн эмнэлгийн даргаар Д.ЛХагвцэрэнг тус тус томилон ажиллуулав.
  • 2000 оны нэгдүгээр улирлын байдлаар Нэгдсэн эмнэлэг, БГХӨТГазар, Анагаах ухааны коллеж, рашаан сувилал, эм хангамжийн байгууллагууд 29, хувийн эмийн сан 6, сумдын их эмчийн салбар 17 ажиллаж байв.
  • 2010 оноос бүх сумд 2  их эмчтэй болсон.

 

 /Эх сурвалж: “Ивээл ой-Их тахилга” эрүүл мэндийн байгууллагын 80 жилийн ойн ном/

 

ооо 0 ооо

 

Хууль тогтоомж

Зөвлөгөө

Биднийг дагаарай

Хүсэлт илгээх