card
Байгууллагуудын албан хаагчдад үндэсний бичгээр компьютерын хэрэглээний программ дээр хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулагдлаа.

Байгууллагуудын албан хаагчдад үндэсний бичгээр компьютерын хэрэглээний программ дээр хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” , Говь-Алтай аймаг үндэсний бичигтэн аймаг болох зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын тамгын газар, Хэлний бодлогын салбар зөвлөл, Насан туршийн боловсролын төв хамтран аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчдад үндэсний бичгээр компьютерын хэрэглээний программ дээр хэрхэн ажиллах талаар сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт манай байгууллагад 4 дүгээр сарын 27-ний өдөр зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй

"ЦУСНЫ БҮЛЭГ, ХУВИЙН ТОХИРОО ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, хэвшлийн 100 эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан "Цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох аргачлал" дадал хосолсон сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ХӨСҮТ-ээс Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналтыг хийлээ.

ХӨСҮТ-ээс Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналтыг хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгж, Вирус судлалын лабораторийн эмч, мэргэжилтнүүд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналтыг Эрүүл мэндийн газар , Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тусгай үнэлгээний дагуу хийлээ.

Дэлгэрэнгүй
“9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх арга зүй” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдлаа.

“9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх арга зүй” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдлаа.

“9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлэг үзлэг” хийх арга барилыг эзэмшүүлэх зорилгоор “9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх арга зүй” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2023 оны 04 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны 43 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын албан хаагчид Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг шалгаж, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан, бэлтгэл ажлыг хангуулах заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан манай байгууллагын албан хаагчид жигдрэлтийн дадлага сургуулилтад хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй
Дэлхийн эмч нарын өдөр

Дэлхийн эмч нарын өдөр

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр “Дэлхийн эмч нарын өдөр” -ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч нар оролцсон “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй салбарын ажилчдын цалингийн тогтолцоо, нийгмийн баталгаа, хүний нөөцийн хомсдол, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, нийгмийн эрүүл мэндийн боловсрол зэрэг олон асуудлыг ярьж тодорхой саналуудыг хэлэлцэн цаашид ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо. Мөн эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж буй эмч нарын төлөөллийг аймгийн Засаг даргын хүндэт “Жуух бичиг”-ээр шагналаа.

Дэлгэрэнгүй
Дэлхийн эмч нарын өдөр

Дэлхийн эмч нарын өдөр

Эмч тандаа Хүн ардынхаа энхийн манаанд Хүслээ огоорон бүхнээ зориулаад Хэлж ирдэггүй өвчинг эдгээж Хэтийн жаргалыг олондоо бэлэглэсэн Хосгой уужим сэтгэлдээ Хорвоо дэлхийгээ багтаасан Энэрэл нигүүслээр гэрэлтсэн Эм тандаа баярлалаа, бахархлаа Анагаах үйлёийн гэрэлт мөртэй Алтан мутарт эмч та билээ....

Дэлгэрэнгүй
Сургалт зохион байгууллаа.

Сургалт зохион байгууллаа.

“Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдөр АШУҮИС-ийн Анагаах ухааны хүрээлэнгийн Зүрх судасны мэс заслын секторын эрдэм шинжилгээний ажилтан, клиникийн профессор Т.Баяраа “Зүрх судасны эмгэгийн менежмент, урьдчилан сэргийлэлт”, Мэдрэл судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан М.Мандахнар “Бүсэлхий нурууны өвдөлтийн менежмент”, Анагаах ухааны сургуулийн Уушги, харшил судлалын багш, анагаах ухааны доктор, профессор С.Мөнхбаярлах “Харшилт ринит”, Уушги, харшил судлалын багш, Монгол улсын зөвлөх эмч, клиникийн профессор Ц.Найдансүрэн “Уушгины архаг бөглөрөлт өвчний менежмент”, Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Дэжидмаа нар “Уламжлалт анагаах ухаанд суурилан зохион бүтээсэн шинэ, технологийн дэвшил бүхий эмийн судалгаа хөгжүүлэлт нэвтрүүлэлт” тус тус сэдвээр сургалт зохион байгуулж Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургууль, Сум, тосгон, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагч нийт 119 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

Дэлгэрэнгүй
ХӨСҮТ-ийн ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

ХӨСҮТ-ийн ажлын хэсэг тус аймагт ажиллаж байна.

Вируст гепатитын халдвар дамжихаас сэргийлэх хяналт үнэлгээ, дэмжлэгт хяналт, ажлын байрны сургалт зохион байгуулахаар ХӨСҮТ-ийн халдварт өвчний тандалт судалгааны албаны эмч, мэргэжилтнүүд манай аймагт ажиллаж байна. Вируст гепатитын тандалт, илрүүлэг, оношилгоо, эмчилгээний талаар гарсан Эрүүл мэндийн сайдын тушаалуудын хэрэгжилт болонэрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгээс шалтгаалах халдварын сэргийлэлтийн үнэлгээ хийн, ажлын байрны сургалт зохион байгуулж байна. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг , өрхийн эрүүл мэндийн төвийн холбогдох эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй
“Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт дадлага хосолсон сургалтыг  зохион байгууллаа.

“Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт дадлага хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Ард иргэдийн амь тэнссэн үеийн яаралтай тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт дадлага хосолсон сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд өрх, сум, тосгоны эмч, эмнэлгийн мэргэжилтэн 66 хүнд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.

“Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа.

“Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө” сэдэвт гүйцэтгэлийн аудитын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа. Нээлтэд Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газар, Эрүүл мэндийн газрын удирдлага, мэргэжилтнүүд, төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, даатгал, санхүүгийн ажилтнууд танхимаар, сумдууд зүүмээр оролцлоо.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх