card
“Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх жил– 2023 он” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

“Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх жил– 2023 он” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.

“Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх жил– 2023 он” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнийг Эрүүл мэндийн газрын дарга Г.Лхагважаргал нээж, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл баяр хүргэж үг хэллээ. Тус зөвлөгөөнөөр: -Эрүүл мэндийн салбар дахь шинэчлэл -Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэл -Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг асуудлууд -Хяналт шалгалтаар илэрдэг нийтлэг асуудлууд -Эмнэлгийн тусламж үйлчилгээний 2022 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа цаашид анхаарах асуудал -Эрүүл мэндийн байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн үнэлгээ, дүгнэлт -Эмнэлгийн тусламж үйлчилгээний 2022 оны тайлан болон өрх сумын эмнэлгүүдийн хамтын ажиллагаа -Зоонозын халдварт өвчний төлөв байдал, хариу арга хэмжээний чиглэл -Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа -Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний онцлог ба хамтын ажиллагаа гэсэн сэвдүүдийн хүрээнд илтгэл, хэлэлцүүллээ. Тус зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн байгууллагуудаас 2022 оны ажлын гүйцэтгэлээр тэргүүлсэн байгууллага болон эрүүл мэндийн салбарын “Оны шилдэг”-ээр шалгарсан эрүүл мэндийн ажилтнуудыг шагнаж, урамшууллаа. Эрүүл мэндийн байгууллагуудаас 2022 оны ажлын гүйцэтгэлээр Бугат сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон “Тэргүүн” байр, Төгрөг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон “Дэд” байр, Халиун сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон “Гутгаар “ байранд шалгарч хүндэт өргөмжлөл, нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр шагнууллаа. Эрүүл мэндийн салбарын 2022 оны Аймгийн Эрүүл мэндийн салбарын 2022 оны “Оны шилдэг эрүүл мэндийн менежер”-ээр Цээл сумын Эрүүл мэндийн төвийн дарга Агданбуу овогтой Сэвжидмаа, “Оны шилдэг эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч Бямба овогтой Чимэдлхам, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч Баттулга овогтой Цэцэгмаа, “Оны шилдэг эмийн салбарын мэргэжилтэн”-ээр Нэгдсэн эмнэлгийн дотор эмийн сангийн жор баригч Даваажав овогтой Сарантуяа, “Оны шилдэг бага эмч”-ээр Нэгдсэн эмнэлгийн Эмнэлзүйн эмгэг судлалын нэгдсэн лабораторийн нян судлалын лаборант Ярваан овогтой Мөнхтуяа, “Оны шилдэг сувилагч”-аар Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн сувилагч Хасбазар овогтой Нэргүй, Цогт сумын Эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Цэцэгмаа овогтой Гэрлээ, “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Эрүүл мэндийн газрын нягтлан бодогч Санжбаасан овогтой Эрдэнэсүрэн нар “Оны шилдэг 9 алдартан”-аар шалгарч Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Эрүүл мэндийн дэмжигч байгууллагын “Нэгдүгээр” зэргийн өргөмжлөлийг Жаргалан сумын Цэцэрлэг, “Жаргалан-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд, “Хоёрдугаар” зэргийн өргөмжлөлийг “Марал-Алтай” өрхийн эрүүл мэндийн төвд гардуулан өглөө. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Дэлгэрэнгүй
Мэргэшлийн зэргийн шалгалт 2023 онд зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлийн мэдээлэл

Мэргэшлийн зэргийн шалгалт 2023 онд зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлийн мэдээлэл

Мэргэшлийн зэргийн шалгалт 2023 онд зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлийн мэдээлэл

Дэлгэрэнгүй
Мэргэшлийн зэргийн шалгалтын зар

Мэргэшлийн зэргийн шалгалтын зар

ШАЛГАЛТЫН ТОВ: Мэргэшлийн зэргийн шалгалт 2023 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 30-ны хооронд зохион байгуулагдана. ХОЛБОГДОХ ДҮРЭМ ЖУРАМ: Мэргэшлийн зэргийн шалгалтыг ЭМС-ын 2019 оны А/513 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэшлийн зэрэг олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-д заагдсан нийтлэг шаардлагын дагуу авна. БҮРТГЭЛ: Мэргэшлийн зэргийн шалгалтад 2023 оны 6 дугаар сарын 05-ны дотор Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан програмд https://hr.hdc.gov.mn/login өөрийн холбогдох мэдээллийг оруулна. /хэрхэн мэдээллээ оруулах талаар “Заавар харах” хэсгээс харна уу/. Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан програмд бүртгэл үүсгэж, дараах талбарыг заавал бөглөнө: Мэргэжил: мэргэжил, үндсэн мэргэшил, төрөлжсөн мэргэшлийн талаарх мэдээллийг заагдсан хэсэгт оруулна. /Хавсралт хэсэгт дипломын хуулбарыг оруулах/. Ажлын туршлага: өмнө ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа ажлын газрын мэдээлэл оруулна. /Хавсралт хэсэгт Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалын хэсгийн хуулбарыг оруулах/. Боловсрол: эзэмшсэн боловсролын мэдээлэл, элссэн, төгссөн он зэрэг мэдээллүүдийг оруулна. /Бакалавр, доктор, магистр г.мэт/ Лиценз: мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн мэдээлэл системээс татагдах тул бөглөх шаардлагагүй. Зэрэг: өмнө авсан зэргийн мэдээллийг оруулах ба хавсралтаар гэрчилгээний хуулбарыг оруулна. /Хэрвээ мэргэшлийн зэргийг анх удаагаа горилж байгаа бол бөглөх шаардлагагүй/. Тусгай шаардлагад бүрдүүлэх материалыг бүгдийг PDF болгож дүйцүүлэх материал хэсэгрүү оруулж өгнө Шалгалтад бүртгүүлэхдээ өөрийн шалгалт өгөх мэргэжлийн нийгэмлэг, холбоо, салбар зөвлөлд ГИШҮҮНЧЛЭЛ үүсгэнэ /https://hr.hdc.gov.mn/login веб хуудасны ЗААВАР ХАРАХ хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг харна уу./ Мөн ЗАРЛАЛ - ШАЛГАЛТЫН ЗАР хэсэг рүү хандан Мэргэшлийн зэргийн шалгалтад бүртгүүлнэ. Жишээ нь: Мэргэшлийн зэргийн шалгалт- Арьс судлал- Ахлах зэрэг гэсэн рүү орж БҮРТГҮҮЛЭХ товч дарснаар бүртгэгдэнэ. Жич: Шалгалтын зар 2023 оны 5 дугаар сарын 15-ны дотор үүснэ. http://hdc.gov.mn/page/25/ /Бүрдүүлэх материал/ http://hdc.gov.mn/page/105/ /Нийтлэг шаардлага/ Тусгай шаардлагыг Мэргэжлийн Нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлд хандан бүрдүүлж өгнө. Дараах холбоосоор хандан дэлгэрэнгүй мэдээллийг авна уу. http://hdc.gov.mn/page/104/ Хэрвээ та нийтлэг болон тусгай шаардлагын дагуу материалаа дутуу бүрдүүлвэл шалгалтын комисс бүртгэлийг БУЦААХ боломжтойг анхаарна уу/ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБОО, САЛБАР ЗӨВЛӨЛ: Мэргэшлийн зэргийн шалгалт өгөх чиглэл, зохион байгуулах Мэргэжлийн нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлийн талаарх мэдээллийг дараах холбоосоор авна уу. http://hdc.gov.mn/page/111/ Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 98142485 утсаар холбогдоно уу. http://hdc.gov.mn/page/33/ /Мэргэшлийн зэрэгтэй холбоотой тушаал, журам/

Дэлгэрэнгүй
“Ажлын байрны стресс менежмент” сургалт зохион байгууллаа

“Ажлын байрны стресс менежмент” сургалт зохион байгууллаа

Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу алба хаагчдад “Ажлын байрны стресс менежмент”- ийн талаар НЭМХ-ийн дарга Д.Сугар сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 9-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“СУВИЛАХУЙ БА ЭРХ ЗҮЙ”, “ЭРҮҮЛ МЭНД БА СУВИЛАГЧ” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“СУВИЛАХУЙ БА ЭРХ ЗҮЙ”, “ЭРҮҮЛ МЭНД БА СУВИЛАГЧ” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монголын Сувилагчдын Нийгэмлэгээс санаачлан УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ажлын алба, ХСҮТ, Нарны Шаргал Тусгал ТББ, АЗДТГ, ЭМГ, НЭ хамтран “Сувилахуй ба эрх зүй”, “Эрүүл мэнд ба сувилагч” баруун бүсийн сургалт, хэлэлцүүлэг, үзлэгийг 2023 оны 05 дугаар сарын 05-06-ний өдрүүдэд зохион байгуулж Баян-Өлгий, Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийн 350 гаруй АЗДТГ, ЭМГ, НЭ-ийн удирдлага төлөөлөл, сувилагч тусгай мэргэжилтэн хамрагдлаа. Сургалт, хэлэлцүүлэгийн нээлтэд аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, ИТХ-ын нарийн бичгийн дарга М.Алтангэрэл, ЗДТГ-ын дарга Ш.Эрдэнэбат, НБХ-ийн дарга С.Мөнхжаргал нар оролцон оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн үеэр эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргасан нэр бүхий сувилагч, тусгай мэргэжилтнүүдийг салбар яамны шагнал, МСН-ийн шагнал, АЗД-ын Хүндэт Жуух бичгээр, аймгийн удирдлагууд гардуулж өглөө. 1.Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын сувилагч,тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээний хурал 2.”Сувилахуй ба эрх зүй” сургалт 3.“Эрүүл мэнд ба сувилагч” үзлэг 4.”Сувилахуй ба эрх зүй” хэлэлцүүлэг 4 чиглэлээр үйл ажиллагааг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээний бага хурал

Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээний бага хурал

Баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн салбарын сувилагч, тусгай мэргэжилтний эрдэм шинжилгээний бага хурал 2023.05.05-нд Алтай хотод зохион байгууллагдаж байна.

Дэлгэрэнгүй
Байгууллагуудын албан хаагчдад үндэсний бичгээр компьютерын хэрэглээний программ дээр хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулагдлаа.

Байгууллагуудын албан хаагчдад үндэсний бичгээр компьютерын хэрэглээний программ дээр хэрхэн ажиллах талаар сургалт зохион байгуулагдлаа.

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” , Говь-Алтай аймаг үндэсний бичигтэн аймаг болох зорилтын хүрээнд Аймгийн Засаг даргын тамгын газар, Хэлний бодлогын салбар зөвлөл, Насан туршийн боловсролын төв хамтран аймгийн төрийн байгууллагуудын албан хаагчдад үндэсний бичгээр компьютерын хэрэглээний программ дээр хэрхэн ажиллах талаар сургалтыг зохион байгуулж байна. Уг сургалт манай байгууллагад 4 дүгээр сарын 27-ний өдөр зохион байгуулагдлаа.

Дэлгэрэнгүй

"ЦУСНЫ БҮЛЭГ, ХУВИЙН ТОХИРОО ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ БАГЦ ЦАГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран Нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв, хэвшлийн 100 эмч, мэргэжилтнүүдийг оролцуулан "Цусны бүлэг, хувийн тохироо тодорхойлох аргачлал" дадал хосолсон сургалтыг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
ХӨСҮТ-ээс Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналтыг хийлээ.

ХӨСҮТ-ээс Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналтыг хийлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Томуугийн үндэсний нэгж, Вирус судлалын лабораторийн эмч, мэргэжилтнүүд 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд дэмжлэгт хяналтыг Эрүүл мэндийн газар , Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тусгай үнэлгээний дагуу хийлээ.

Дэлгэрэнгүй
“9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх арга зүй” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдлаа.

“9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх арга зүй” сэдэвт онол, дадлага хосолсон сургалт зохион байгуулагдлаа.

“9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн эрт илрүүлэг үзлэг” хийх арга барилыг эзэмшүүлэх зорилгоор “9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх арга зүй” сэдэвт онол, дадлага хосолсон сургалтыг 2023 оны 04 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд нэгдсэн эмнэлэг, өрх, сум, тосгоны 43 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

“Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Шадар сайдын Говь-Алтай аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг тус аймагт энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор манай байгууллагын албан хаагчид Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт ажиллаж, команд штабын сургуулийн бэлтгэл ажлыг шалгаж, аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газрын нийт бие бүрэлдэхүүнтэй уулзан, бэлтгэл ажлыг хангуулах заавар, зөвлөгөө өгч ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан манай байгууллагын албан хаагчид жигдрэлтийн дадлага сургуулилтад хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй
Дэлхийн эмч нарын өдөр

Дэлхийн эмч нарын өдөр

Жил бүрийн 3 дугаар сарын 30-ны өдөр “Дэлхийн эмч нарын өдөр” -ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар эрүүл мэндийн байгууллагуудын удирдлага, эмч нар оролцсон “Эмчээ сонсъё” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй салбарын ажилчдын цалингийн тогтолцоо, нийгмийн баталгаа, хүний нөөцийн хомсдол, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тулгарч буй хүндрэл бэрхшээл, нийгмийн эрүүл мэндийн боловсрол зэрэг олон асуудлыг ярьж тодорхой саналуудыг хэлэлцэн цаашид ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо. Мөн эрүүл мэндийн салбарт амжилттай ажиллаж буй эмч нарын төлөөллийг аймгийн Засаг даргын хүндэт “Жуух бичиг”-ээр шагналаа.

Дэлгэрэнгүй
Дэлхийн эмч нарын өдөр

Дэлхийн эмч нарын өдөр

Эмч тандаа Хүн ардынхаа энхийн манаанд Хүслээ огоорон бүхнээ зориулаад Хэлж ирдэггүй өвчинг эдгээж Хэтийн жаргалыг олондоо бэлэглэсэн Хосгой уужим сэтгэлдээ Хорвоо дэлхийгээ багтаасан Энэрэл нигүүслээр гэрэлтсэн Эм тандаа баярлалаа, бахархлаа Анагаах үйлёийн гэрэлт мөртэй Алтан мутарт эмч та билээ....

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх