Шинэ мэдээлэл
Шинэ
Эрүүл мэндийн салбарын шагналыг эрүүл мэндийн ажилтнуудад гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024-05-07
ЭМЯ, ЦХХХЯ-наас “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
2024-05-07
ЭМЯ, ЦХХХЯ-наас эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн шинэчлэл болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд учрах чирэгдлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлого чиглэлийг эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад танилцуулах “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Эрүүл мэндийн газартай хамтран 2024 оны 5 дугаар сарын 7-ны өдөр Говь-Алтай аймгийн Ардын Дуу Бүжгийн Алтай чуулгад зохион байгууллаа.
“Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдэвт сургалтад Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэг, Зооноз өвчин судлалын төв, өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нийт 302 эрүүл мэндийн ажилтан оролцлоо.
Сургалтад оролцогчдод Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл “Төрийн бүтээмжийн сэргэлт-Монгол Улсын цахим шилжилтийн бодлого” сэдвээр, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Нийгмийн эрүүл мэнд тэргүүлэх чиглэл болох нь” сэдвээр, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга “Үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх нь” сэдвээр, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Төрийн бүтээмжийн сэргэлт-Цахим эрүүл мэнд” сэдвээр, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвийн Систем төлөвлөлт статистикийн албаны менежер Б.Наранбаатар “Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлт, мэдээлэл солилцооны хөгжүүлэлтийн танилцуулга” сэдвээр, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл И”-Монгол академи” танилцуулга сэдвээр, Мэдээлэл технологийн албаны Мэдээлэл солилцоо хариуцсан мэргэжилтэн Д.Бямбасүрэн “Эрүүл мэндийн цахим шилжилт, түүний хэрэгжилт, анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Дэлгэрэнгүй
Шинэ
2024-05-06
"Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье", "Томуу, томуу төст өвчний үед эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж" сэрэмжлүүлэг
2024-05-06
"Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье", "Томуу, томуу төст өвчний үед эцэг эхчүүдэд өгөх зөвлөмж" сэрэмжлүүлэг
Дэлгэрэнгүй
Шинэ
“ЭХ БАРИГЧ ХҮМҮҮНЛЭГИЙН ЭЛЧ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Дэлгэрэнгүй
Шинэ
“ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТ-ЦАХИМ ЭРҮҮЛ МЭНД” СУРГАЛТ БОЛЛОО
Дэлгэрэнгүй