card
УРИЛГА

УРИЛГА

УРИЛГА Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/256 дугаар тушаалын дагуу Эрүүл мэндийн газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны бүтэц өөрчлөгдөж байгаатай холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-нд дараах мэргэжлийн хүмүүсийг сонгон шалгаруулж авна. Үүнд:  Их эмч,  Сувилагч, тусгай мэргэжилтэн  Эм зүйч, эм найруулагч  Хууль, эрх зүйч  Нийгмийн ухаан, сэтгэл судлаач  Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын төлөөлөл Салбар хорооны гишүүд дараах шалгуурыг хангасан байна . Үүнд 1. Анагаах ухаан, эрх зүй, хүний эрх, нийгмийн ухаан, сэтгэл судлалын чиглэлээр мэргэшсэн, тухайн мэргэжлээр 5-аас доошгүй жил ажилласан, мэргэжил нэгтнүүд, үйлчлүүлэгчдийн дунд нэр хүндтэй. 2. Ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр сургалтад хамрагдсан бол давуу тал болно буюу ажиллаж байсан туршлагатай байх 3. Ёс зүйн зөрчилд холбогдож байгаагүй байх 4. Ёс зүйн чиглэлээр ажиллах сонирхолтой. Дээрх шалгуурыг хангасан иргэн өөрөө буву төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээний байгууллага, анагаах ухааны боловсрол олгох сургууль, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, нийгэмд үйлчилдэг төрийн бу байгууллагаас нэр дэвшүүлж болно. Салбар хороонд ажиллах сонирхолтой хүмүүс дараах материалыг бүрдүүлж Эрүүл мэндийн газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр авчирч бүртгүүлнэ. 1. Төрийн албан хаагчийн анкет маягт-1 2. Иргэний үнэмлэхний хуулбар 3. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар 4. Хувийн намтар 5. Ажлын газрын тодорхойлолт Материалыг 2024 оны 2 дугаар сарын 23-ний өдөр хүртэл хүлээн авна. Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар Холбоо барих утас: 8003-2073

Дэлгэрэнгүй
Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, шалгалтын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, шалгалтын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт, шалгалтын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Дэлгэрэнгүй
Сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдээлэл

Сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдээлэл

Сахилгын шийтгэл ногдуулсан тухай мэдээлэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 29 дүгээр зүйлийн 29.2.2 заасан хязгаарлалтыг зөрчсөн Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга С.Батсайханд албан тушаалын цалингийн хэмжээг гурван сарын хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг 2024 оны 2 дугаар сарын 1-нээс эхлэн ногдууллаа.

Дэлгэрэнгүй
Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн салбарын албан хаагчид

Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн салбарын албан хаагчид "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрт нэгдэж "АЯГАНЫ СОЁЛ" уриалгыг эхлүүлж байна.

Говь-Алтай аймгийн Соёл, урлагийн салбарын албан хаагчид "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрт нэгдэж 1.”Аяганы соёл 80+” 2.“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд бэрх биш, ээлтэй байя 80+” 3.”Бид тамхи татахгүй, дам тамхидалтад өртөхгүй 80+” уриалгыг гаргаж 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олонд “Аяганы соёл 80+” чиленжид нэгдэхийг уриалж, мэдээлэл хийн, шилжин явах танилцуулга, зургийн цомгийг гардуулан өглөө. Мөн соёлын салбарынхан маань 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн аймгийнхаа нийт төрийн байгууллага, аж ахуйн нэгж, ТББ, иргэдийг Сар шинэдээ өөр өөрийн аягатайгаа ахан дүүстээ золгох "АЯГАНЫ СОЁЛ" уриалгыг эхлүүлж байгаа юм байна. Та бүхнийг "АЯГАНЫ СОЁЛ" уриалгад нэгдэхийг хүсье.

Дэлгэрэнгүй
Оюутан залуусааа эрт илрүүлгийн үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай

Оюутан залуусааа эрт илрүүлгийн үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай

Оюутан залуусааа эрт илрүүлгийн үзлэгтээ идэвхтэй хамрагдаарай

Дэлгэрэнгүй

"Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр’’-ийг угтан “Эрүүл амьдрал-Эрүүл дадлаас” уриан дор 2-3 минутын reel уралдааныг улс орон даяар Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зарлаж байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв хамтран "Хавдрын эсрэг анхаарал хандуулах дэлхийн өдөр’’-ийг угтан “Эрүүл амьдрал-Эрүүл дадлаас” уриан дор 2-3 минутын reel уралдааныг улс орон даяар Ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зарлаж байна.

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт зохион байгууллаа.

Эрүүл мэндийн зөвлөгөө, сургалт зохион байгууллаа.

НЭМХ-ийн мэргэжилтнүүд иргэдийг өвчилсөн хойно нь эмчлэх бус, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн шалтгааныг бий болгож буй хүчин зүйлсийг арилгах, эрүүл орчин, нөхцөл бүрдүүлэх, эрүүл хүнсийг сонгон хэрэглэх, зөв дасгал хөдөлгөөн, зохистой амьдралын хэвшилтэй болгох, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Алтай-Улиастай” эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаний албан хаагчдад “Эрүүл зөв хооллолт”, “Эрүүл зан үйл”, “Идэвхтэй хөдөлгөөн” сэдвээр сургалт зохион байгуулж 76 хүн хамрагдлаа. Сургалтын үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан "Говь-Алтай 80+" эрүүл мэндийн хөтөлбөрийг танилцуулан хамтран ажиллахыг уриаллаа. Сургалтын дараа албан хаагчид 7 багт хуваагдан эрүүл зөв хоололтын талаар олж авсан мэдлэгээ бататган хүнсний ногоо, жимс бусад орцуудыг ашиглан 4 төрлийн салат, зууш бэлтгэн өрсөлдөж, хэрхэн хийсэн туршлагаа солилцлоо.

Дэлгэрэнгүй
Ахмадуудад мэдээлэл хийлээ.

Ахмадуудад мэдээлэл хийлээ.

Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Сугар, Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Энхмөрөн нар 2024 оны 01 сарын 27-ны өдөр зохион байгуулагдсан аймгийн Ахмадын хорооны удирдах ажилтны сургалт, зөвлөгөөнд оролцсон 22 ахмадад “Говь-Алтай 80+“ эрүүл мэндийн хөтөлбөрийн танилцуулга, “Эрүүл насжилт” сэдвээр мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй
Бэлгэвч таныг дараах эрсдэлээс хамгаална.

Бэлгэвч таныг дараах эрсдэлээс хамгаална.

Бэлгэвч таныг дараах эрсдэлээс хамгаална.

Дэлгэрэнгүй
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаарх хууль эрхзүйн мэдээлэл

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаарх хууль эрхзүйн мэдээлэл

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн талаарх хууль эрхзүйн мэдээлэл

Дэлгэрэнгүй
Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж өдөр Говь-Алтай, Баянхонгорын нутгаар ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, хаагдаж болзошгүйг анхааруулж байна.байна.

Дэлгэрэнгүй
МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААРХ ЛАВЛАГАА, ХОЛБОО БАРИХ ДУГААР

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ТАЛААРХ ЛАВЛАГАА, ХОЛБОО БАРИХ ДУГААР

Манай эмнэлгийн мэргэжилтнүүд тодоруулах мэдээллээ энэ утсаар холбогдоод аваарай….

Дэлгэрэнгүй

"Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан"-д орсон нэмэлт хөгжүүлэлт

Ажлын туршлага хэсгийг бөглөн өөрийн байгууллагынхаа хүний нөөцийн мэргэжилтнээр баталгаажуулаарай. Ажлын туршлагагүй гэсэн бичиглэл нь лиценз цуцлагдсан гэсэн үг биш зөвхөн анхааруулга юм.

Дэлгэрэнгүй

"Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сан"-д орсон нэмэлт хөгжүүлэлт

Зөвшөөрөл түдгэлзүүлэх үндэслэл эгнээнд улаанаар Кредит дутуу гэсэн бичиглэл гарч ирвэл Сургалт болон дүйцүүлэх хэсэгт нэмэх товчийг дарж багцын бүрдүүлэлтээ нөхөж оруулахад анхааруулгын улаан бичиглэл унтарна. Хэрэв унтрахгүй бол 2020-2022 оны 6 сар хүртэл хугацаанд багцын сургалт явагдаагүйтэй холбоотой 2019 оны программын тооцоолол дутуу хийж байгаа тул та санаа зовох зүйлгүй хэвийн байна гэсэн үг. Улаанаар Кредит дутуу гэсэн бичиглэл нь лиценз цуцлагдсан гэсэн үг биш зөвхөн анхааруулга юм.

Дэлгэрэнгүй
Эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухай

Эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн тухай

Зөвшөөрөл түдгэлзүүлэх үндэслэл эгнээнд улаанаар Кредит дутуу гэсэн бичиглэл гарч ирвэл Сургалт болон дүйцүүлэх хэсэгт нэмэх товчийг дарж багцын бүрдүүлэлтээ нөхөж оруулахад анхааруулгын улаан бичиглэл унтарна. Хэрэв унтрахгүй бол 2020-2022 оны 6 сар хүртэл хугацаанд багцын сургалт явагдаагүйтэй холбоотой 2019 оны програмын тооцоолол дутуу хийж байгаа тул та санаа зовох зүйлгүй хэвийн байна гэсэн үг. Улаанаар Кредит дутуу гэсэн бичиглэл нь лиценз цуцлагдсан гэсэн үг биш зөвхөн анхааруулга юм.

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх