card
ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААС)

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААС)

ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ (ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГААС) Төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тэдгээрийн бүртгэл, хяналт, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, жагсаалтыг тогтоохтой холбогдох нийтлэг харилцааг зохицуулахад оршино. Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчингүй болж байна. Онцлох өөрчлөлтүүд: Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд зургаан сарын дотор дахин хүсэлт хүлээн авахгүй байхаар хуульчилсан. Иймд бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа сайтар бэлтгэх шаардлагатай болсон байна. Эрх бүхий байгууллагуудад зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй. Харин тусгай эсвэл энгийн зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө гаргана. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хүчин төгөлдөр үйлчилж байх үед 914 тусгай зөвшөөрөл олгодог байсан бол Зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр энэ тоо 363 болж багассан. Ингэснээр бизнес эрхлэгчдийн дарамт ачааллыг бууруулна гэж үзэж байна. Мөн энэ хуулиар витамин, хүнсний нэмэлтийг зөвшөөрөл шаардахгүйгээр хилээр нэвтрүүлэх болсон. Боловсрол, эрүүл мэнд, барилга хот байгуулалт, байгаль орчин, Зам тээвэр, Уул уурхай, үйлдвэр үйлчилгээ, гэх мэт тухайн иргэн аж ахуйн нэгж байгууллага аль чиглэлээр зөвшөөрөл хүсэж байна түүнийгээ өргөдлөөр дамжуулан эрх бүхий байгууллагатай харилцах боломжтой. Тусгай зөвшөөрөл хүссэн иргэн байгууллагын хүсэлтийг холбогдох байгууллага ажлын 3-аас 5 хоногийн дотор шийдвэрлэж байхаар заасан. Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах гэж байгаа аль нэг иргэн байгууллага тухайн зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн дотор холбогдох эрх бүхий байгууллагат хүсэлт гарган хандах эрхтэй. 1.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно. 2.Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно. Хуулийг бүрэн эхээр дараах холбоосоор үзээрэй. Холбоос: https://legalinfo.mn/mn/detail?lawId=16530780109311

Дэлгэрэнгүй
Джитал радиографик зөөврийн рентген аппарат Төгрөг сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлэгдлээ.

Джитал радиографик зөөврийн рентген аппарат Төгрөг сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлэгдлээ.

Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны КОВИД-19-тэй тэмцэх техникийн хамтын ажиллагааны хүрээнд Олон улсын атомын энергийн агентлаг гишүүн орнууддаа нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгслээр нийлүүлэх ажлын хүрээнд Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас 67500 еврогийн үнэ бүхий джитал радиографик зөөврийн рентген аппарат Төгрөг сумын Эрүүл мэндийн төвд нийлүүлэгдлээ.

Дэлгэрэнгүй
Хүчилд тэсвэртэй нян өсгөвөрлөх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Хүчилд тэсвэртэй нян өсгөвөрлөх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө.

Хүчилд тэсвэртэй нян өсгөвөрлөх шинжилгээний 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ⚖️ ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор хүчилд тэсвэртэй нян өсгөвөрлөх шинжилгээг 21 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. ☝️ Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

Дэлгэрэнгүй
БАТАЛГААТ УНДНЫ УС АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР ХАНГАХ

БАТАЛГААТ УНДНЫ УС АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР ХАНГАХ

БАТАЛГААТ УНДНЫ УС АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР ХАНГАХ зорилтод хүрэхийн тулд хүн бүр өөрийн чадах хувь нэмрээ оруулцгаая

Дэлгэрэнгүй
Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт

Говь-Алтай аймаг дахь Төрийн аудитын газрын дүгнэлт

Дэлгэрэнгүй
ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ЭРҮҮЛ-ЭРСДЭЛГҮЙ ЦАГААН САР” АЯН ЭХЭЛЛЭЭ...

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ЭРҮҮЛ-ЭРСДЭЛГҮЙ ЦАГААН САР” АЯН ЭХЭЛЛЭЭ...

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ЭРҮҮЛ-ЭРСДЭЛГҮЙ ЦАГААН САР” АЯН ЭХЭЛЛЭЭ...

Дэлгэрэнгүй

"Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдлаа.

Улаанбаатар хот дахь Говь- Алтай аймгийн нутгийн зөвлөлөөс 5 дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдлаа. Манай аймгийн эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс 9.7 жилээр бага байгаа бөгөөд нийт нас баралтын 60.5 хувийг эрчүүд эзэлж байна. /2021 оны эрүүл мэндийн үзүүлэлт/ Энэ жил зөвхөн хөдөөгийн эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд тэднийг ЭХО оношилгоонд хамруулан эрэгтэйчүүд, дотор, мэдрэлийн мэргэшсэн эмчийн тусламж үзүүлж байгаа энэхүү үзлэг улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Үзлэг хөдөөгийн 19 сумд зохион байгуулагдаж 4 төрлийн мэргэшсэн эмчийн үзлэгт давхардсан тоогоор 6785 эрэгтэйчүүд, БЗДХ, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд 1777 эрэгтэйчүүд тус тус хамрагдлаа. Үзлэгийн үеэр “Эрчүүдийн эрүүл мэнд”, “Аз жаргалтай амьдрал” сэдвээр 7285 эрэгтэйчүүд болон өсвөр үеийн хөвгүүдэд сургалт, мэдээлэл хийлээ. Эрэгтэйчүүдийн /андрологи/ үзлэгийг Грандмед болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эрэгтэйчүүдийн мэргэшсэн эмч хийж шинээр 168 өвчлөл илрүүлж, 62 хүнийг лавлагаа шатлалын тусламж үзүүлэхээр илгээн 106 хүнд эмийн эмчилгээ зөвлөлөө. Эрэгтэйчүүдийн дунд цусны эргэлтийн болон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг давамгайлан илэрч байна.

Дэлгэрэнгүй
ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР  , БАЯН-УУЛ, ЖАРГАЛАН, ТАЙШИР СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ.

ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР , БАЯН-УУЛ, ЖАРГАЛАН, ТАЙШИР СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ.

ЭРҮҮЛ АЛТАЙ-ЭРҮҮЛ ЭРЧҮҮД ХӨТӨЛБӨР , БАЯН-УУЛ, ЖАРГАЛАН, ТАЙШИР СУМДАД ХЭРЭГЖЛЭЭ. Говь- Алтай аймгийн Нутгийн зөвлөлөөс 5 дахь удаагаа хэрэгжүүлж буй хөдөөгийн иргэдэд явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх "Эрүүл Алтай" хөтөлбөр энэ жил Говь- Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Эрүүл Алтай- Эрүүл эрчүүд" уриан дор зохион байгуулагдаж байна. Баян-Уул сумд давхардсан тоогоор 463, Жаргалан сумд давхардсан тоогоор 386, Тайшир сумд 291 эрэгтэйчүүдийн эмчийн үзлэгт хамрагдлаа. Энэ удаа зөвхөн эрэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаагаараа онцлог байгаа бөгөөд эрчүүдийн эрүүл мэнд, аз жаргалтай амьдрал сэдвээр сургалт, мэдээлэл хүргэж байна. Өнөөдрийн байдлаар 15 сумд зохион байгуулсан үзлэгт 4 мэргэжлийн эмчид давхардсан тоогоор 5558 эрчүүд хамрагдаад байна.

Дэлгэрэнгүй
Чанартай нойроо авч чадахгүй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдэг:

Чанартай нойроо авч чадахгүй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдэг:

Чанартай нойроо авч чадахгүй байгаа хүүхдэд илрэх шинж тэмдэг:

Дэлгэрэнгүй
Эрүүл мэндийн зөвлөгөө

Эрүүл мэндийн зөвлөгөө

Унтахаас өмнө дэлгэц ширтэх үед электрон хэрэгслээс ялгардаг цэнхэр гэрлийг нөлөөг тархи “гэрэлтэй байна” гэсэн дохио болгон хүлээн авч, цусанд мелатонин дааврын хэмжээг багассанаар бидний нойр хулжиж, унтах цагийг хойшлуулдаг‼️

Дэлгэрэнгүй

Хүсэлт илгээх